Оймсонд давс хийж, тогоонд халаагаарай! Энэ хамгийн үнэт зөвлөгөө байх болно

Чих нь өвддөг хүмүүс энэ хэчнээн их өвдөлт мэдрүүлдэг болохыг сайн мэднэ. Тэрхүү өвдөлтөө намдаахын тулд эм уулаа ч энэ нь өөр бусад сөрөг үр дагаварыг дагуулж байдаг нь харамсалтай. Тиймдээ ч олон хүн өвдөлтөө тэвчихийг илүүд үздэг. Тэгвэл та одооноос өвдөлтөө тэвчих хэрэггүй. Учир нь бид та бүхэндээ чихний өвдөлтийг байгалийн аргаар намдаах боломжийг олгож байна. Энэ нь тун энгийн болоод хэрэгтэй арга шүү.

Танд цагаан оймс болон далайн давс хэрэг болно. Нэг аяга далайн давсыг цагаан оймсонд хийнэ. Үүнийгээ тогоонд хийж, дундаж галаар халаана. Ойролцоогоор 4-6 минутын дараа оймсоо аваарай. Өөр нэг арга гэвэл та давстай оймсоо богино долгионы зууханд хийж болох юм. Гэвч энэ нь гал гаргаж мэдэх тул бага зэрэг аюултай. Иймд та эхний аргаар оймсоо халаагаарай.

Ингээд халсан оймсоо гартаа барьж үзээд, бүлээн байвал чихэн дээрээ тавиарай. Удалгүй өвдөлт нь намдаж, эм ямар ч хэрэггүй болохыг та ойлгох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!