Усыг өдөр бүр зохих хэмжээгээр уувал таны биед хэрхэн нөлөөлөх вэ?

Бидний биеийн 60 гаруй хувь нь уснаас бүрддэг бөгөөд бүх эрхтнүүдийн хэсэг хувь нь уснаас бүрддэг. Уушигны 85%, булчин бөөрний 79%, тархи болон зүрхний 73%, ясны 32%-ийг ус эзэлдэг. Та усыг зохих хэмжээгээр уувал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, мигрень болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Бид та бүхэнд усыг зохих хэмжээгээр уувал таны биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Үе мөчний өвчнөөс ангижирна

Үе мөчний мөгөөрсний 80 хувь нь уснаас бүрддэг. Тийм ч учраас хангалттай хэмжээний ус уухгүй байх нь үе мөчний цочрол үүсгэн ус шингээх чадварыг бууруулж, үе мөчний өвдөлтийг үүсгэдэг. Хангалттай хэмжээний ус уух нь хорт бодисыг биеэс зайлуулж үе мөчний өвдөлт болон үрэвслээс сэргийлдэг.

2. Та шээсний замын халдвар, бөөрний чулуу үүсэхээс сэргийлж чадна

Бөөр нь цуснаас хэрэггүй бодисуудыг зайлуулах үүрэгтэй. Хэрэв та хангалттай хэмжээний ус уухгүй бол хаягдал хүчилтэй хамт бөөгнөрөн бөөрийг миоглобин хэмээх уургаар хааж болно. Мөн бөөрний чулуу, шээсний замын халдвар хоёулаа шингэний дутагдлаас үүдэлтэй байдаг.

3. Таны сэтгэл санаа, ой санамж, төвлөрөл сайжирна

Усны чийгшлийн түвшин нь бидний тархинд ихээхэн нөлөөлдөг. Усыг өдөрт шаардлагатай хэмжээгээр уухгүй бага хэмжээгээр уух нь шингэн алдалт болж улмаар тархины үйл ажиллагааг алдагдуулдаг. Эмэгтэйчүүдийн шингэний алдагдал 1.4% -аар буурахад л анхаарал төвлөрөл, сэтгэл санааны байдлыг муутгаж, толгой өвдөх давтамжийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа байдаг. Харин эрчүүдийн хувьд шингэн 1.6%-ийн алдагдал нь ой санамжид сөргөөр нөлөөлж, ядрах, бухимдах шалтгаан болдог.

4. Таны зүрх илүү сайн ажиллах болно

Та ус бага ууж шингэний алдагдалд орвол биед байгаа цусны эргэлт удааширч эхэлдэг. Үүнээс үүдэн зүрх хүчтэй цохилох, даралт буурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

5. Толгой өвдөхөө болино

102 эрэгтэй дээр хийсэн судалгаагаар өдөрт 1.5 литр ус нэмж хэрэглэснээр мигрень өвчний шинж тэмдгүүд багасч 47 хувь нь мэдэгдэхүйц сайжирч байгааг харуулжээ.

6. Та байнга бие засах шаардлага гарч магадгүй

Шингэний хэрэглээг нэмэгдүүлэх нь өтгөн хатахаас сэргийлдэг . Энэ тохиолдолд эрдэст ус нь илүү ашигтай байдаг. Учир нь эрдэст усны доторх натри, магни нь гэдэсний хөдөлгөөний давтамжийг сайжруулдаг байна.

Бонус: Хэр их ус уух шаардлагатайг тооцоолох томъёо байдаг.

Таны өдөрт уух ёстой усны хэмжээ таны жинг 0.033-аар үржүүлсэнтэй тэнцэнэ.

Та усыг хангалттай хэмжээгээр уудаг уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!