Дундаж насны эмэгтэйчүүд дэгжин хувцаслахын тулд анхаарах ёстой зүйлс

Хувцас бурхан бие чөтгөр хэмээдэг. Ямар ч эмэгтэй байлаа гэсэн өөртөө тохируулж, зөв хувцаслаж чадвал загварлаг, дэгжин харагдаж чадна. Иймд хувцсаа тохируулж өмсөх, тохирох гоёл чимэглэл зүүх нь маш чухал юм. Яг энэ төрлийн зөвлөгөөг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Одооноос зөв хувцаслаж сурцгаая.

Хэтэрхий олон хэвтээ шугам гаргасан хувцаслалтаас татгалз

Зүүн талын зурган дээрх хувцаслалтыг харцгаая. Хүзүүтэй цамц, доогуур нь шулуун банзал, тэгээд шагай давсан урттай гутал. Ингээд харахад доод тал нь гурван удаа хэвтээ шугамыг онцолж харуулж байна. Харин тус хувцаслалтын алдааг засч, эхлээд цамцыг банзал дотуур хийж, бүсээр тодотгож болох юм. Мөн гутлыг сольж, биеийн өнгөтэй өндөр өсгийтөөр орлуулсан. Ингэснээр биеийн галбир илүү тодорч, хөл урт харагдана.

Хэт бариу хувцас таныг тухгүй харагдуулна

Өндөр туранхай бүсгүйчүүдэд бариу хувцас сайхан харагдана. Харин та тэдэн шиг төгс төгөлдөр бие галбиртай биш бол хэтэрхий бариу хувцас өмсөх гэсний хэрэггүй. Ингэхдээ биеийн галбираас хамаарч хувцсаа тохируулна. Жишээ нь таны биеийн доод хэсэг том буюу зузаан бол бариу жинс, хар өнгийн банзал зэргийг өмсөж, харин дээгүүрээ том хүрэм, сүр ихтэй цамц өмсөөрэй. Эсрэгээрээ цээжин хэсгээрээ том, хөл гуя нь нарийн бол дээгүүрээ бараан өнгийн бариу цамц зэргийг өмсөж, доогуураа цагаан цайвар өнгийн том өмд, сүр ихтэй банзал сонгож болно.

Биеийн пропорцоо зөв тодорхойлж хувцаслах

Хөл урт харагдаж байж бие илүү цэгцтэй зөв харагдана. Тэгвэл хөлөө урт харагдуулахын тулд яаж хувцаслах хэрэгтэй вэ? Хамгийн түрүүнд бэлхүүсээ тодотгож, бүс зүүх хэрэгтэй. Мөн өндөр суудалтай өмд, банзал зэрэг танд туслах болно. Үүнээс гадна гутал маш чухал. Өмднөөс өөр өнгөтэй буюу эсрэг тэсрэг өнгөтэй гутал өмсөхөөс татгалзаарай. Ингэснээр хөл гэнэт ялгарч богино харагдана.

Жижиг чимэглэл хамгийн чухал

Энгийн хувцаслалт дээр тохирсон гоёмсог бүс зүүх төдийд тус хувцаслалт яаж өөрчлөгдөж байгааг та харж байна. Үүнээс гадна цүнх хүртэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Даруухан зөөлөн өнгөөр хувцасласан бол тод өнгийн цүнх барихаас бүү татгалз.

Та бүхэндээ ганцхан бүс ямар том өөрчлөлт авчирч байгааг харуулах зургуудыг хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!