Эгэл жирийн эмэгтэйг эрхэмсэг хатагтай болгох бяцхан өөрчлөлтүүд

Эмэгтэй хүн байх амархан, харин хатагтай шиг харагдаж аяглана гэдэг хэн бүрийн чадах зүйл биш. Эрхэмсэг, бардам, өөртөө итгэлтэй харагдахын тулд сурч мэдэж авах хэрэгтэй хэд хэдэн зүйлс бий. Өнөөдөр та бүхэндээ жинхэнэ хатагтай шиг харагдахын тулд заавал мэдэж авах ёстой зүйлсийг танилцуулж байна.

Сувдан ээмэг

Гоёл чимэглэл, үнэт эдлэл нь эмэгтэй хүний хамгийн сайн найз хэмээдэг. Ялангуяа сувдан ээмэг зүүснээр тухайн эмэгтэйн дүр төрх тэр чигтээ өөрчлөгдөж, эрхэмсэг, үнэтэй харагдаж чадна. Гялалзсан сувдан ээмэг нь царай төрхийг гэрэлтүүлж, нүдийг үзэсгэлэнтэй харагдуулдаг гэх судалгаа хүртэл бий. Иймд жинхэнэ хатагтай шиг харагдахыг хүсвэл сувдаар гоёод үзээрэй.

Цэвэрхэн үс засалт

Ямар үс засалт таныг маш дэгжин, дээд зэрэглэлийн харагдуулна гээч? Энэ бол энгийн цэвэрхэн үс засалт юм. Үсээ бүгдийг нь хойш самнаж, чанга боосноор илүү эрхэмсэг харагдаж чадна. Ингэснээр цэвэрхэн классик дүр төрх бүрдэхийн зэрэгцээ хүзүүгээ гайхуулах боломжийг олгоно. Хамгийн чухал нь үсээ ингэж бооход ямар нэгэн үс энэ тэндээс гарч ирсэн, сэгсийсэн байх ёсгүй.

Хувцаслалтыг чимэх ганц зүйл

Жинхэнэ хатагтай шиг харагдахын тулд тэр чигтээ бүхэлдээ чамин тансаг хувцаслах шаардлагагүй. Энгийн даруухан хувцасласан ч гэлээ, нэг дагалдах хэрэгсэл нь содон гоёмсог байхад болох юм. Жишээ нь таны барьж буй цүнх эсвэл гутал өвөрмөц тансаг байхад хангалттай.

Дан нэг өнгөөр хувцаслах

Нэг өнгөөр дагнаж буй ижил төстэй өнгүүдийг хослуулж хувцаслахыг монохром хэмээн нэрлэдэг. Харин тус төрлийн хувцаслалт нь тухайн хүнийг цэвэрхэн, эрхэмсэг харагдуулдаг увидастай.

Зулзаган өсгийт гутал

Та зулзаган буюу жижиг өсгийтэй гутал өмсөж, гүнгийн авхай шиг харагдаж болно. Нэгэн хэвийн уйтгартай гутал бус, илүү загварлаг, дэгжин өндөр өсгийт сонгож өмсөх нь чухал юм. Эмэгтэй хүний гутал хамгийн чухал бөгөөд нэрийн хуудас нь болдог гэдгийг санаарай.

Шинэ дүр төрхтэй силуэт даашинз

Эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгох тус төрлийн силуэт даашинз нь сүүлийн үед бүсгүйчүүдийн дунд алдартай болсон. Илүү эмэгтэйлэг басхүү дээд зэрэглэлийн харагдуулдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!