Кейт Миддлетон Диана гүнжийг дуурайж хувцаслан, бидэнд түүнийг эргүүлж авчирсан 11 тохиолдол

Хатан хааны гэр бүл гэхээр хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд Диана гүнж орж ирдэг. Тэрээр хэдий энэ хорвоогоос хальсан ч өнөө хэр нь хүмүүсийн бодол санаанд амьдарсаар байдаг билээ. Харин түүний бэр болох гүнгийн авхай Кейт Миддлетон нь өмсөж буй хувцсаараа дамжуулан гүнжийг хүндэтгэдэг болохоо ямагт илэрхийлдэг. Та бүхэндээ Кейт Миддлетоны Диана гүнжийг дуурайж хувцасласан тохиолдлуудыг танилцуулж байна.

1985 онд Диана гүнж, 2021 онд Кейт Миддлетон. Хоёулаа Жеймс Бонд киноны нээлтэнд оролцохоор ирээд буй нь.

Диана гүнж 1987 онд нэгэн буяны арга хэмжээнд оролцох үеэр ийн хувцаслажээ. Кейт Миддлетон 2019 онд Пакистанд болсон хүлээн авалтын үеэр адил ногоон даашинзаар гоёсон аж.

Хуримын даашинз: 1981 онд Дианагийн даашинз, 2011 онд Кембрижийн гүнгийн авхайн даашинз.

Кейт Миддлетоны 2019 оны Уимблдоны эмэгтэйчүүдийн финалд өмссөн даашинз нь 1991 онд Дианагийн өмссөн даашинзтай төстэй.

1989 онд Диана гүнж төрийн оройн зоогонд энэ даашинзыг өмсөж байжээ. Кейт харин тус улаан даашинзаа 31 жилийн дараа буюу 2020 онд төрийн тэргүүнүүдэд зориулсан хүлээн авалтад өмссөн юм.

Диана 1987 онд поло тэмцээнд оролцохдоо цагаан цоохор даашинз өмсөж байсан бол Кейт 2013 онд “Warner Bros” студийн нээлтийн үеэр тус даашинзаа өмсөж байжээ.

1993 онд Диана Христийн Мэндэлсний Баярын ёслолд хар бээлийтэй улаан хүрэм өмссөн байв. Кейт энэ хувцсыг 2011 онд өмссөн.

Диана гүнж 1989 онд тус даашинзыг өмсөж байсан бол Кейт 2014 онд Австралид айлчлах үеэрээ энэ даашинзыг өмсөж байжээ.

1994 онд Диана гүнж энэ хар даашинзтай Vanity Fair үдэшлэгт оролцож байжээ. Кейт шагнал гардуулах ёслолд хар даашинзаа өмсчээ.

Диана Австралид байхдаа энэхүү даашинзыг өмсөж байсан бол, Кейт Германд айлчлах үеэрээ шар өнгийн даашинзаар гоёжээ.

Диана 1987 онд Каннын кино наадамд тус даашинзаар гоёж очсон. Кейт 2011 онд BAFTA арга хэмжээнд оролцохдоо энэхүү даашинзаа өмссөн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!