Бидний бодсоноос ч илүү ашиг багатай арьс арчилгааны 7 бүтээгдэхүүн

Арьсан дээрх хар батгыг арилгахад нүх сүвийг цэвэрлэх нь тийм ч сайн арга биш гэдгийг та мэдэх үү? Арьсны асуудлаас зайлсхийхийн тулд мэргэжлийн хүмүүсийн олон жилийн турш туршиж ирсэн арьсны эмчийн зөвлөгөө хэрэгтэй.

Бид та бүхэнд арьс арчилгааны талаарх бидний сайн гэж бодож байсан зүйлс яг үнэндээ ямар байдаг талаарх мэдээллүүдийг хүргэж байна.

1. Хар батганы маск

Хар батганы нүхжилтийг цэвэрлэх нь үнэн хэрэгтээ бидний бодож байгаа шиг үр дүнтэй байдаггүй. Нүхжилт цэвэрлэх маск зэрэг бүтээгдэхүүнүүд нь таны арьсны өнгөн хэсгийг л цэвэрлэдэг ба хэрэглэх бүрт арьсыг гэмтээж нүхжилтийг улам бүр томруулдаг. Харин та үүний оронд ретиноид агуулсан бүтээгдэхүүн, салицилийн хүчил агуулсан гуужуулагчийг хэрэглээрэй.

2. Хаш чулуун массажлагч

Арьс судлаачдын үзэж байгаагаар энэ нь өнөө үед их алдартай болсон хэдий ч ямар ч үр дүнгүй байдаг байна. Харин та үүний оронд энгийн массаж хийх нь зүйтэй юм.

3. Е витамин агуулсан бүтээгдэхүүн

Витамин Е нь ямар ч хор хөнөөл учруулахгүй, гэхдээ зөвхөн Е витамин худалдаж авах нь утгагүй юм. Үүнийг бусад найрлагатай хольсон тохиолдолд л авч болно.

4. Тонер

Таны арьс бохирдох үед та магадгүй тонероор арчих байх. Мөн нүүр цэвэрлэгчээр цэвэрлэсэнийхээ дараагаар үүгээр арчдаг. Гэхдээ арьс судлаачдын үзэж байгаагаар энэ нь тийм ч үр дүнтэй байдаггүй гэнэ.

5. Цэвэрлэх сойз

Өнөө үед арьс цэвэрлэх олон төрлийн багс сойз худалдаанд гарсан ч эдгээр нь маш их бактери хуримтлуулдаг. Мөн эдгээр нь нүхжилт үүсгэж гэмтээх гол шалтгаан болдог.

6. Үнэтэй чийгшүүлэгч

Үнэтэй болон хямд чийгшүүлэгчүүдийн хооронд үнэн хэрэгтээ ямар ч ялгаа байдаггүй тул энгийн чийгшүүлэгч тос л хангалттай. Гэхдээ мэргэжлийн түвшинд шалгагдсан брэнд байх ёстой.

7. Нүхжилт агшаагч

Ийм төрлийн агшаагч нь таны нүхжилтээс тос, үхэжсэн арьс зэрэг бүх хог хаягдлыг гадагшлуулдаг боловч үндсэн асуудал шийдэгддэггүй. Мөн гаж нөлөө их бий бөгөөд бохирдол, тос зэрэг нь илүү хурдан хуримтлагдаж, таны арьс улам дордох болно.

Арьсны төрлөөс хамааран та өөртөө тохирсон процедурыг сонгох хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд мэргэжлийн арьс судлаач эмч дээр очсон нь дээр. Мөн ретиноид, салицилийн хүчил, ниацинамид агуулсан арьс цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэж болно.

Та арьсаа хэрхэн эмчилдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!