Бидний төсөөлөөчгүй байгалын гаралтай зүйлс арьсыг тань гайхалтай гялалзуулна

Сайхан арьстай байна гэдэг өөрийн удамшлаас гадна хувийн арчилгаа, ямар бүтээгдэхүүн сонгож байгаагаас тань бүрэн хамаарна. Гэхдээ та сайн гоо сайханы бүтээгдэхүүн худалдаж авахын тулд заавал өндөр зардал гаргах шаардлагагүй ба таны өдөр тутамдаа хэрэглэдэг лууван, зөгийн бал, зэрэг нь зөвхөн хоолонд ашиглахаас гадна таны арьсанд гайхамшгийг бүтээж чадна.

Бид та бүхэнд байгалын гаралтай бүтээгдэхүүнүүд таны арьсанд хэрхэн нөлөөлдөг талаарх хэрэгцээтэй мэдээллийг хүргэж байна.

1. Зөгийн бал

Боловсруулаагүй оригинал зөгийн бал нь нянгийн эсрэг үйлчилгээтэй тул таны арьсанд нэн тустай байдаг. Ялангуяа батга болон арьсны тууралт зэрэгтэй тэмцэж буй хүмүүст хэрэгтэй ба эмч нар хүртэл үүнийг эмнэлзүйн орчинд хэрэглэдэг. Та нүүрэндээ түрхэн хэрэглэхдээ цэцгийн тоос зэрэг харшлын сорил тавиулсаныхаа дараа хэрэглэх нь зүйтэй ба хамгийн гол нь зөгийн бал нь ариутгаагүй шинэхэн байх хэрэгтэй юм.

2. Чихэр өвс

Чихэр өвсний үндэс нь экзем, батга зэргийг эмчлэхэд ашигладаг ба энэ нь нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Мөн хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээтэй тул гиперпигментацийг бууруулж, хөгшрөлтийн явцыг удаашруулдаг байна. Энэхүү байгалын эм нь хэт мэдрэмтгий, эмзэг арьстай хүмүүст нэн тохиромжтой бөгөөд нарны тосоо түрхэхээсээ өмнө үүнийг C витаминтай хамт хэрэглэвэл таны арьсыг бүрэн хамгаална. Мөн та зуун насттай хамт хэрэглэж заншвал батганаас төвөггүйхэн сална.

3. Синнамон

Синнамон бол таны арьсны эсүүдийг хамгаалах чадвартай байгалийн эм ба ханд нь коллагенийг дэмжихэд маш сайн нөлөөтэй болохыг харуулсан хэд хэдэн судалгаа байдаг. Та үүгээр маск болгон хэрэглэхийг хүсвэл боловсруулаагүй зөгийн бал болон нунтаг синнамон холивол маш шилдэг маск болно.

Хэрэв та харшилтай бол нунтагийг хэрэглэж болохгүй ба эмчийн зөвлөгөөгөөр хандыг нь хэрэглээд үзээрэй.

4. Лууван

Лууван нь калигаар баялаг тул хуурай арьсанд маш сайн чийгшил өгдөг. Түүнд агуулагдах А аминдэм нь таны арьсанд хуримтлагдсан илүүдэл тосыг арилгахын зэрэгцээ бүх хорт бодисыг гадагшлуулна. Нэмж дурдахад лууванд агуулагдах бета-каротин нь арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж, хөгшрөлтийн үе шаттай тэмцэхэд тусалдаг.

Та лууванг зөгийн бал, сүү болон алоетой холиод маск хийвэл маш үр дүнтэй байх болно.

5. Кефир

Кефир нь таны хуурай арьсыг тайвшруулж, улайлтыг арилгахад тусалдаг ба ядарсан арьсыг эрч хүчтэй болгоно. Энэ нь коллаген, гиалуроны хүчлийн нийлэгжилтийг дэмждэг тул хөгшрөлтийн шинж тэмдгүүд болон стрессийн шинж тэмдгүүдээс ангижруулдаг.

Та маск хийхдээ өргөст хэмхний шүүсийг 2 халбага кефиртэй хольж хэрэглээрэй.

6. Нэрс

Нэрс нь C, К витаминуудаар баялаг тул шархыг хурдан эдгээхэд маш тустай байдаг. Гэхдээ та үүнийг дангаар нь нүүрэндээ хэрэглэж болохгүй ба маск болгон ашиглахыг хүсвэл тарагтай холиод хэрэглэж болно. Энэ нь таны арьсыг залуужуулж, коллагеныг нэмэгдүүлж, эрт хөгшрөлттэй тэмцэх болно.

7. Зандан мод

Зандан мод нь сайхан үнэрээс гадна таны арьсанд маш үр дүнтэй эм болдог. Энэтхэгчүүд эртнээс үүнийг батганы эмчилгээ болгон хэрэглэж ирсэн тухай зарим судалгаа байдаг.

Дэлхий дээр 6 төрлийн зандан мод байдаг ба өнөө үед саван, үнэртэн, тос зэрэгээр ашиглаж ирсэн. Маск болгон хэрэглэхийг хүсвэл 2 халбага зандан модны нунтагийг 1 халбага сарнайн устай холиод нүүрэндээ түрхэн 15 минут хүртэл байлгаарай. Таны арьс гайхалтай гэрэлтэх болно.

Зөвлөгөө: Нүүрэндээ ямар зүйлсийг түрхэхээс зайлсхийх хэрэгтэй вэ?

Өндөгний цагаан: Өндөгний цагаан нь асуудал тарих олон шалтгаан бий. Та харшлын урвал, сальмонеллезийн халдвар эсвэл арьсны ерөнхий цочрол авч болно. Түүнчлэн, хэрэв та арьсандаа жижиг шархтай бол өндөгний цагаан нь хоёрдогч халдвар үүсгэдэг.

Лимоны шүүс: Нимбэг нь таны арьсанд олон ашиг тустай байдаг ч сөрөг нөлөө нь маш хүчтэй байж болно. 1-р гаж нөлөө нь арьсны цочрол бөгөөд наранд түлэгдэхээс ч илүү түлж болдог. Тиймээс та хэт их хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Алимны цуу: Олон хүмүүс үүнийг маш ихээр хэрэглэдэг. Гэхдээ та түүнийг болгоомжтой хэрэглэхгүй бол арьсыг тань бага багаар мэдэгдэхгүй түлсээр байдаг ба нэг л мэдэхэд том толбо үлдээдэг.

Элсэн чихэрийн скраб: Ийм төрлийн гар хийцийн скраб нь өнөө үед түгээмэл болсон ба таны арьсанд хааяа нэг хэрэглэхэд сайхан мэдрэмж төрүүлдэг байж болох ч үнэн хэрэгтээ маш их цочроож мэдэгдэхгүй сорви, түлэгдэлт үүсгэсээр байдаг. Тиймээс та энэ төрлийн гуужуулагчаас татгалзах хэрэгтэй.

Та өдөр тутмын арьс арчилгаандаа байгалийн гаралтай ямар ургамал, ногоо ашигладаг вэ? Мөн та хэрэглэж эхэлснээс хойш арьсанд тань ямар өөрчлөлт гарсан бэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!