Хүйтний улиралд гэрээ дулаан алдахаас сэргийлэх хялбар аргууд

Өвлийн улиралд гэрийн дулаанаа хадгалах, дулаан байлгах гэдэг нь томоохон асуудал болдог талтай. Гэхдээ та цөөн хэдэн аргыг сураад авчихвал өвөл бүр гэрээ яаж дулаан байлгах вэ хэмээн толгойгоо гашилгах шаардлагагүй болох юм. Өнөөдөр та бүхэндээ гэрийн дулааныг хадгалах энгийн боловч үр дүнтэй аргуудыг танилцуулж байна.

Шалан дээрээ хивс дэвсэх

Ганц хивс гэхэд л танай гэрийн дулааныг хадгалж, дулаахан байлгаж чадна. Дулаан барихын тухайд бол хивс нь шилэн хөвөн шиг л сайн. Мөн хивс нь дулаан барьдаг тул эрчим хүчний зардлыг багасгаж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулна. Хамгийн чухал нь хөлнөөс дулаан байлгах тул гэрийг ч тав тухтай болгодог.


Паарны ард тугалган цаас тавь

Хананд суурилуулсан паар нь дулаан алдах гол нөхцөл болох нь бий. Үүнээс сэргийлэхийн тулд паарны ард хөнгөн цагаан тугалган цаас дэвсэж, дулаанаа хадгалах юм. Хамгийн гол нь зузаан чанартай тугалган цаас хэрэглэх ёстойг анхаараарай.

Цонхон дээрээ бөмбөлөгтэй уут наах

Судалгаагаар айлууд цонхоороо хамгийн их дулаан алддаг болохыг тогтоосон байдаг. Тэгвэл цонхоо хэрхэн дулаалах вэ? Танд ердөө бөмбөлөгтэй уут хэрэг болно. Цонх руугаа ус шүршиж, уутаа наахад л хангалттай. Энэ нь дулаан алдалтыг 50 хувиар бууруулна.

Паарныхаа дээр тавиур байрлуулах

Хэрэв танай гэрийн тааз өндөр бол паарныхаа дээр тавиур байрлуулаарай. Энэ нь дулааныг тааз руу дээш явах замд нь саад хийж зогсоох бөгөөд дулааны урсгалыг өөрчилнө. Мөн цонхоор дулаан алдахаас ч давхар сэргийлэх юм.

Хаалганы шүүр суулгах

Хаалгаар хэчнээн их дулаан алдаж байдаг болохыг та мэдэх үү? Энэ асуудлыг шийдэж болох нэгээхэн арга бол хаалганы шүүр суурилуулах юм. Энэ нь хаалгаар дулаан алдахыг зогсооно. Үнийн хувьд боломжийн байдаг тул хүмүүс ихээр ашигладаг.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!