Таны биед ямар нэгэн зүйл болохгүй байгааг илтгэх шинж тэмдгүүд

Хүний бие бүх зүйл нь хоорондоо холбогдсон маш нарийн, гайхалтай систем юм. Тийм ч учраас ямар нэг зүйл хэвийн биш үед биеийн бусад хэсгүүдэд сэрэмжлүүлэг болгон дохио ирж байдаг. Эдгээр тэмдгүүдийг таньж, засах шаардлагатай зүйлээ засах нь бидний биедээ оруулж буй том хөрөнгө оруулалт юм.

Биедээ илэрч буй аюулыг бяцхан аргуудаар мэдэж болох талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

1. Үсний сүврэг чанар багатай эсэх

Үсний сүврэг байдал багатай эсэхийг шалгах арга бол угаасан үснийхээ хэдхэн ширхэгийг нэг аяга усанд хийх явдал юм. Хэрэв үс нь шилний ёроолд живсээр байвал таны үсний сүврэг байдал маш өндөр байна. Энэ нь таны үс таны хэрэглэж буй бүтээгдэхүүн бүрийг маш хурдан шингээдэг гэсэн үг юм. Энэ тохиолдолд ихэвчлэн маш хуурай болдог бөгөөд, буржгар болох хандлагатай байдаг. Тиймээс та гүн чийгшүүлэх эмчилгээ хийх нь чухал юм.

2. Хүзүүн дахь үрчлээ

Хүзүүний гүн үрчлээс нь яс улам хэврэг болж, нягтрал багатай болж байгаагийн шинж тэмдэг юм. Энэ нь яс хугарах аюул хамаагүй өндөр гэсэн үг бөгөөд кальци болон д аминдэмийн нэмэлтүүд нь ясны сийрэгжилтээс сэргийлэх маш сайн тэжээлүүд болно.

Мөн эдгээр үрчлээсүүд нь таныг бамбай булчирхайн үйл ажиллагаагаа шалгах хэрэгтэй гэсэн дохио бөгөөд хэрэв бамбайн нөхцөл байдал улам дордож, эмчилгээ хийлгээгүй бол хүзүүнд болон бусад хэсэгт илэрч эхэлдэг.

3. Хэрэв таны ам болон хэлэн дээр шарх үүсч байвал

Шархлаа үүсэх хамгийн түгээмэл шалтгаан нь тамхи татах, харшил, санамсаргүйгээр хэлээ хазах, үрэвсэх явдал юм. Дээр дурдсан зүйлс танд хамаарахгүй бол таны биед витамин-В12, төмөр, фолийн хүчил дутагдсантай холбоотой байж магадгүй юм. Эдгээр дутагдал нь нэг өдрийн дотор үүсдэггүй ба удаан хугацааны туршид аажмаар үүсдэг.

Бусад анхааруулах шинж тэмдгүүд нь ядрах, толгой эргэх, зүрхний тогтмол бус цохилт, булчин сулрах зэрэг байж болно. Хэрэв та эдгээр бүх зүйлийг мэдэрч байвал хоолны дэглэмдээ эрс өөрчлөлт хийж, шаардлагатай нэмэлт тэжээлийг авч эхлэх хэрэгтэй.

4. Хумсан дээрх цагаан толбо болон хумс хуулрах, амархан хугарах

Хумс хугарах, гуужих хамгийн түгээмэл шалтгаан нь төмрийн дутагдал, шингэн алдалт юм. Хэрэв төмрийн дутагдлыг цаг тухайд нь эмчлэхгүй бол цус багадалт гэх мэт эрүүл мэндийн олон асуудалд хүргэдэг. Хумс муудах бусад шалтгаан нь бамбай булчирхай, уушигны өвчин, тэр ч байтугай бөөрний өвчин байж болно. Гэрийн нөхцөлд хумсаа эмчлэх хамгийн сайн арга бол төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэн хумсаа чийгтэй байлгах явдал юм.

Хэрэв таны хумсан дээр цагаан толбо үүссэн байвал харшил, мөөгөнцрийн халдвар, гэмтэл, эрдэс бодисын дутагдал гэсэн 4 шалтгаан байж болно. Цайр, кальцийн дутагдал нь хамгийн нийтлэг шинж бөгөөд та хамгийн түрүүнд цусны шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

5. Өсгий хагарах, хуурайших

Хуурай арьс, хүйтэн цаг агаар, өдөр бүр олон цагаар зогсох зэргээс шалтгаалж өсгий хагардаг. Гэсэн хэдий ч эдгээр нь экзем, гипотиреодизм, чихрийн шижин зэрэг илүү ноцтой өвчний шинж тэмдэг байж болно. Өсгийгөө савантай усанд 20 минут байлгаж үрээд, арчаарай. Дараа нь та сүүн хүчил, жожоба тос агуулсан хүчтэй чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй.

6. Хамар, хацар, дух орчмын улайлт

Хамар, эрүү, хацар, духан дээр улайлт үүсгэж нүүрний арьсанд ихэвчлэн нөлөөлдөг нийтлэг эмгэгийг “Rosacea” гэдэг. Гучаас дээш насны, цайвар арьстай хүмүүс энэ эмгэгээр өвчлөх магадлал өндөр байдаг бөгөөд хүүхдүүдэд ховор тохиолддог. Хамгийн түгээмэл шинж тэмдгүүд нь байнгын улайлт, овойлт, батга, ил харагдахуйц судаснууд юм. Бусад ховор тохиолддог шинж тэмдгүүдэд нүд цочрох, арьс өтгөрөх, хавдах зэрэг орно.

Энэ эмгэгийн үед мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч олон төрлийн эмчилгээ хийлгэж болдог. Илүү ноцтой шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч нар лазер эмчилгээг хүртэл ашигладаг.

7. Нүд хавдах

Хэрэв та ямар нэгэн зүйлд харшилгүй хэрнээ нүд тань хавдсан хэвээр байгаа бол хамгийн нийтлэг шалтгаан нь давсны хэт их хэрэглээ бөгөөд энэ нь таны бие, нүүр, тэр дундаа нүдний доорх хэсэгт илүү их ус хуримтлагдахад хүргэдэг. Та хэрэглэж буй давсаа багасгаж, калийн хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Бусад шалтгаанууд нь Грейвийн өвчин, нулимсны суваг бөглөрөх, тамхи татах, хангалттай унтдаггүйгээс үүсч болно.

Танд дээр дурдсан шинж тэмдэгүүд илэрдэг үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!