Үгээр бус үйлдлээрээ дэлхийн хүмүүст тусалдаг өгөөмөр алдартнууд

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 2015 онд ихэнх хөрөнгөө буяны үйлсэд зориулна гэж мэдэгдсэн ба одоо ч зориулсаар байгаа билээ. Гэхдээ ганцхан Зукерберг буяны үйлсэд тусалдаггүй бөгөөд олон алдартнууд их хэмжээний хандив өргөж янз бүрийн байгууллагуудын компанит ажилд оролцдог.

Амьдралынхаа багагүй хэсгийг буяны үйлсэд зориулдаг өгөөмөр сэтгэлтэй алдартнуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Жизель Бюндхен: 186,100 доллар

Жизель Бюндхен олон жилийн турш буяны үйлсэд идэвхтэй оролцож ирсэн. Тэрээр өлсгөлөнтэй тэмцэхэд зориулж санхүүжилт олгодог ба мөн эмэгтэйчүүдийг чадавхижуулах төслүүдийг дэмжиж, байгаль орчны ажилд оролцдог. 2020 онд Бюндхен Луз Альянс холбоог байгуулж, түүндээ нэг сая долларын Бразил реал (180,000 гаруй доллар) хөрөнгө оруулалт хийсэн. Тус холбоо нь Бразилийн хамгийн эмзэг бүлгийн гэр бүлүүдэд хямралыг даван туулахад тусалдаг.

Женнифер Лопез: 1 сая доллар

Ирма, Мария хар салхины улмаас дуучин тэнд байсан хамаатан садантайгаа холбогдож чадаагүй учир Пуэрто Рикогийн сүйрсэн арлыг сэргээн засварлажээ. Тиймээс тэр гамшигт нэрвэгдсэн аралд нэг сая доллар хандивлахаар шийдсэн аж.

Дэвид Бекхэм: Ойролцоогоор 1.4 сая доллар

Дэвид Бекхэм НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч юм. Энэ оны эхээр экс хөлбөмбөгчин тус байгууллагад 1.3 сая доллар хандивлажээ. Тэрээр ийм зүйл хийсэн нь түүний анхны тохиолдол биш юм. Тамирчин Парисын хөлбөмбөгийн Пари Сен-Жермен багт тоглож байхдаа цалингаа орон нутгийн буяны байгууллагад шилжүүлдэг байв.

Брижит Бардо: 3.5 сая доллар

Брижит Бардот нэгэн ярилцлагадаа хүмүүс түүнийг “амьтдын дагина” гэж дуудах нь түүнд хамгийн сайхан магтаал гэж хэлсэн байдаг. Жүжигчин бүсгүй жүжиглэх бус буяны үйлсээрээ шүтэн бишрэгчиддээ дурсагдахыг хүсдэг.

1970-аад оноос хойш Бардот амьтдад тусалж, тэдний эрхийн төлөө тэмцсээр ирсэн. Тэрээр өөрийн сангаа 30 гаруй жил удирдаж байна. Сангийн шийдвэрүүдийн нэг нь амьтдын хоргодох байр байгуулах явдал юм. Зөвхөн хамгаалах байрны дуу чимээг сайжруулахад сүүлийн жилүүдэд гурван сая орчим ам.доллар зарцуулжээ.

Леонардо Ди Каприо: 5 сая доллар

Леонардо Ди Каприо 1998 онд дөнгөж 24 настай байхдаа байгаль орчныг хамгаалах зорилготой өөрийн сангаа байгуулж байсан. Үүнээс гадна түүний сан байгалийн тэнцвэрийг хадгалах, хүний үйл ажиллагааны үр дагаврыг арилгахад зориулж хөрөнгө босгодог байсан. Түүгээр ч барахгүй Ди Каприо Амазоны ойн түймрийг унтраахад таван сая доллар хандивласан байна.

Майкл Жордан: 10 сая доллар

Өнгөрсөн жил Майкл Жордан ойрын 10 жилийн дотор нийгэмд шударга ёс тогтоох, бүх хүмүүст боловсрол, тэгш боломж олгохын төлөө тэмцэж буй байгууллагуудад 100 сая доллар хандивлахаар болсноо зарласан. Мөн шинээр эмнэлгүүдийг нээхэд 10 сая доллар хандивласан.

Опра Уинфри: 12 сая доллар

Опра Уинфри хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдартай эмэгтэй төдийгүй өгөөмөр буяны үйлстэн юм. Түүний хамгийн сүүлд өгсөн хандивын нэг нь түүний ажиллаж, амьдарч байсан хотуудын нийгмийн байдлыг тогтворжуулах асуудалд 12 сая доллар хандивласан явдал байв.

Марк Зукерберг: 300 сая доллар

2020 оны намар Марк Зукерберг эхнэрийнхээ хамт ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын тулд 300 сая доллар хандивлахаар шийдэж байсан.

Мөнгийг нийгмийн зүтгэлтэй 2 байгууллагад шилжүүлсэн ба хамгийн их хувийг нь Tech and Civic Life Center нэртэй арилжааны бус байгууллагад өгсөн. Энэ мөнгөөр юу хийхээ хоёр байгууллага дангаараа шийдсэн юм.

Жефф Безос: 10 тэрбум доллар

Жефф Безос бол манай гарагийн хамгийн баян хүмүүсийн нэг юм. Тэрээр амжилттай бизнесмэн бөгөөд олон сая долларыг буяны ажилд зарцуулдаг. Бизнесмэн уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх төслүүдийг санхүүжүүлж, байгаль орчны идэвхийг дэмжин ажилладаг.

Өнгөрсөн жил тэрээр эдгээр төслүүдэд зориулж 10 тэрбум доллар хандивласан.

Билл Гейтс: Түүний хөрөнгийн тал хувь

2010 онд Билл Гейтс, Мелинда Гейтс, хөрөнгө оруулагч Уоррен Баффет нар Өглөгийн амлалт нэртэй гэрээнд гарын үсэг зурсан. Баримт бичгийн санаа нь тэд хөрөнгийнхөө талаас багагүй хувийг буяны үйлсэд хандивлах явдал юм.

Дашрамд дурдахад энэхүү “амлалтад” өөр өөр орны 200 гаруй хүн гарын үсэг зурсан байна.

Чак Фини: Түүний хөрөнгийн 99%

Чак Фини бол татваргүй дэлгүүрүүдийн үүсгэн байгуулагч юм. Түүний хөрөнгө 7.5 тэрбум доллараар үнэлэгддэг. 1982 онд тэрээр “The Atlantic Philanthropies”-ийг байгуулсан ба тус байгууллага 15 жилийн турш нэрээ нууцалсан боловч бизнесийн маргааны үр дүнд Финигийн хэн болох нь ил болсон.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус сан үүргээ биелүүлж, бүх хадгаламжаа хандивласан тул үйл ажиллагаагаа зогсоосон юм.

Анжелина Жоли

Холливудын од Анжелина Жоли гоо үзэсгэлэн, жүжиглэх авьяасаараа шүтэн бишрэгчдийнхээ зүрх сэтгэлийг байлдан дагуулаад зогсохгүй, нийгмийн чухал олон санаачилгыг хэрэгжүүлдэг. Жүжигчин хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг ба хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд идэвхтэй тусалдаг. Түүний сан хамтрагч байгууллагуудтайгаа хамтран эмнэлэг барьж, сургуулиудыг засварлаж, эмэгтэйчүүдийг чадавхижуулах зорилготой юм.

Түүгээр ч барахгүй Жоли олон хүүхдийн ээж бөгөөд тэрээр 6 хүүхэдтэй. Үүнээс 3-ыг нь өргөж авсан. The Eternals киноны нээлтийн үеэр түүний өргөж авсан охин Захара 2014 онд Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин бүсгүйн өмссөн байсан даашинзыг өмсөж иржээ.

Таны бодлоор ямар алдартан хамгийн шилдэг нь вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!