Хүний биеийг зөвхөн гарны массажаар эмчлэх боломжтойг харуулсан Японы эртний арга

Эртний Японы биеэ эмчлэх арга нь хүний бие дэх аливаа асуудал нь зарим өөрчлөлтүүдээс үүдэлтэй гэж үздэг. Үүнээс ангижрах хамгийн сайн арга бол гар массажаар дамжуулан хаагдсан энергийн замыг цэвэрлэх явдал юм. Энэхүү бясалгалд хуруу бүр нь тодорхой эрхтэн болон сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг гэж үздэг. Тиймээс бид ямар нэг асуудлаас ангижрахын тулд хуруу, гараа дарж, зөөлөн массаж хийхэд л хангалттай.

Бид та бүхэнд эртний Япончуудын биеэ эмчлэх арга буюу гарны массажны талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Таван хуруу

Ерөнхийдөө хүний гарын хуруу бүр дотоод ямар нэгэн эрхтэнүүдтэйгээ холбоотой байдаг бөгөөд хурууны массажууд нь дараах асуудлуудыг шийдвэрлэхэд тусалдаг.

  • Эрхий хуруу: Эрхий хуруу нь ходоод, дэлүүтэй холбоотой байдаг бөгөөд массаж хийвэл хоол боловсруулах эрхтний асуудал болон толгой өвдөхөд тусалдаг.
  • Долоовор хуруу: Долоовор хуруу нь давсаг, бөөрөнд холбогддог ба массаж нь нурууны өвдөлт, шүдний өвчин, бухимдал, айдас, тохой, гарны дээд хэсэгийн гэмтэл зэрэгт сайнаар нөлөөлдөг.
  • Дунд хуруу: Дунд хуруу нь бидний цөсний хүүдий, элэгтэй холбоотой байдаг бөгөөд массаж нь ядрах, нүдний ядаргаа, хуурай ханиалгад тусалдаг. Мөн уур хилэн, цочромтгой байдал, шийдэмгий бус байдал, тогтворгүй байдлын үед бидэнд тусалдаг.
  • Ядам хуруу: Ядам хуруу нь бидний элэг, бүдүүн гэдэстэй холбогддог бөгөөд зөв амьсгалах, аливаа зүйлийг суллахад тусалдаг. Мөн энэ нь сөрөг хандлага, стрессийн үед тусалдаг.
  • Чигчий хуруу: Чигчий хуруу нь зүрх, нарийн гэдэстэй холбогддог бөгөөд хоолой өвдөх, болон өвчиний мэдрэлийг багасгахад тусалдаг. Мөн сэтгэцийн хувьд энэ нь бидэнд итгэлгүй байдал, төөрөгдөлийн үед тусалж чадна.

2. Хуруу бүрийн үзүүр

Бүх хурууныхаа үзүүр дээр дарах нь халуурах, хоолой өвдөх зэрэг ердийн ханиадны шинж тэмдгийг арилгахад тусална. Эрхий хуруу нь өрцтэй, долоовор болон дунд хуруу нь толгойтой, ядам хуруу нь чихтэй, чигчий хуруу нь олон ясны уулзвартай холбогддог. Тиймээс та хуруу бүрийн үзүүрийг нэг удаад 20 секунд орчим чимхэж массажлах хэрэгтэй. Зарим эмч нар энэ аргыг эпилепси, тэр ч байтугай команд тусалдаг гэж үздэг.

3. Эрхий хуруунаас бусад хурууны үенүүд

Эдгээр даралтын цэгүүд нь бидний нүд, чихтэй холбогддог. Нүд ядрах, нүд өвдөх, чих шуугих, чихний өвдөлт зэргийг эдгээр хурууны үеүүдэд массаж хийснээр намдаана.

4. Уушигны цэг

Энэ хэсэг нь эрхий хурууны үзүүрээс эхлээд бугуйны нугалаа хүртэлх бүх зайг хамарна. Үүнд нэлээд хэдэн даралтын цэгүүд байдаг бөгөөд та бүгдийг эсвэл заримыг нь дарж болно.

Та энэхүү массажаар хоолой өвдөх, найтаах, жихүүдэс хүрэх зэрэг нийтлэг ханиадны шинж тэмдгийг эмчлэх боломжтой. Энэ хэсэг нь мөн нугастай холбоотой байдаг бөгөөд нурууны өвдөлтийг намдаахад тусалдаг байна.

5. Зүрхний 7 цэг

Энэ цэг нь сэтгэлийн түгшүүрийг арилгахад тохиромжтой бөгөөд 2017 оны судалгаагаар үүнийг нотолж байжээ. Уг судалгаагаар зүрхний мэс засал хийлгэхээс өмнө гар массаж хийлгэсэн хүмүүс мэс заслын талаар санаа зовох нь бага байсан. Ялангуяа бугуйны атираа дор байрладаг зүрхний цэг нь маш үр дүнтэй байсан байна. Та эдгээр цэгүүдэд тус бүр 1 минут массаж хийж, тайвшралыг мэдрэх боломжтой.

6. Бугуйны дотор болон гаднах цэг

Энэ цэгийг олохын тулд та гурван хуруугаараа бугуйнаас 2.5 см доошоо хэмжих хэрэгтэй. Энэхүү цэг нь дотор муухайрах, ходоод өвдөх, хоол боловсруулах эрхтний асуудал зэрэгийг тайвшруулдаг. Мөн энэхүү цэг нь толгой өвдөхөд тусалдаг байна.

7. Гарын хонхорхойн цэг

Энэ цэг нь таны долоовор болон эрхий хурууны хооронд байрладаг бөгөөд өвдөлт намдаахад тохиромжтой гэж үздэг. Мигрень, мөр өвдөх, шүд өвдөх, хүзүү өвдөх зэрэгт тусалдаг байна.

8. Эрхий хурууны суурь цэг

Энэ нь эрхий хурууны доод хэсэгт байрлах цэг юм. Энэ цэг дээр шахалт хийснээр та амьсгалын замын асуудлуудыг даван туулахад туслах болно. Мөн энэ цэг нь таны сэтгэл хөдлөлийг зохицуулах замаар аз жаргалтай байхад тусална гэж үздэг.

9. Нарийн гэдэсний цэг

Энэхүү цэг нь таны чигчий хурууны доод талд байрлана. Хэрэв та энэ цэг дээр хүчтэй дарвал чих өвдөх, толгой өвдөх, хүзүү өвдөх зэрэг янз бүрийн өвдөлтийг намдаах болно. Энэ нь мөн давсаг, элэг хоёрын энергийг тэнцвэржүүлдэг цэг юм. Эцэст нь хэлэхэд, энэ нь таныг илүү итгэлтэй, бие даасан, хүчтэй, тэвчээртэй байхад тусална.

Та эдгээр даралтын цэгүүдийг туршиж үзсэн үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!