Хугацаа нь дууссан ч идэж болох 10 хүнс

Ямар ч бүтээгдэхүүний шошгон дээр шинэлэг байдлын талаар олон төрлийн мэдээлэл байдаг. Гэвч зарим бүтээгдэхүүн хугацаа нь дууссан ч чанар нь өөрчлөглөөгүй байдаг ба магадгүй хугацаа дууссаны дараа хэрэглэхэд илүү аюулгүй ч байж болно.

Бид тэдгээр хүнснүүдийн талаарх нэгэн судалгааны мэдээллийг танд хүргэж байна.

1. Өндөг

Хэрэв өндөгийг зөв горимоор хадгалвал 3-5 долоо хоног хадгалагддаг бөгөөд та өндөгөө шалгахдаа хагалж байгаад өнгө болон үнэрийг шалгахад л болно. Хэрэв өндөгний үнэр, өнгө нь өөрчлөгдсөн бол хэрэглэж болохгүй.

2. Хатуу бяслаг, цөцгийн тос

Хатуу бяслаг нь усны агууламж багатай тул зөөлөн бяслагтай харьцуулахад илүү удаан хадгалагддаг. Бяслагны төрлөөс хамааран задалсаныхаа дараа хөргөгчинд 6 долоо хоног хүртэл хадгалах боломжтой. Пармезан бяслагийг 3-6 долоо хоног, чеддар бяслагийг 3-4 долоо хоног хадгалах боломжтой. Хэрэв та бяслагаа удахгүй хэрэглэхээр төлөвлөөгүй бол битүүмжилсэн саванд эсвэл хөлдөөгчид хадгалаарай.

Та цөцгийн тосыг задалсныхаа дараагаар хөргөгчинд удаанаар хадгалах боломжтой. Хугацаа нь дууссанаас хойш 1-2 сарын дараа, хэрэв задлаагүй бол 2-3 сарын дараа ч хэрэглэж болно. Цөцгийн тосыг хадгалах хамгийн сайн арга бол үүнийг анхны савлагаанд нь хадгалах эсвэл нэмэлт тугалган цаасаар боох явдал юм.

3. Сүү, тараг

Олон хүмүүс хугацаа нь дууссан сүүг хэрэглэхээс айдаг, энэ нь аюултай мэт байдаг ч үнэндээ хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дараа ч бүтээгдэхүүний бүтцэд өөрчлөлт ороогүй байдаг, та сүүгээ таглааг нь сайтар тагласан, үнэр нь хэвээрээ байвал ууж болно.

Тараг нь харагдах байдал болон үнэр нь хэвээрээ байвал хугацаа нь дууссанаас хойш нэг юм уу 2 долоо хоногийн дараа ч идэхэд аюулгүй. Муудсан тараг нь өнгөө алдсан эсвэл бүр мөөгөнцөртсөн байдаг.

4. Үр тариа

Савлагааг нь нээгээгүй үр тариа, өглөөний хоол зэрэг нь 6-12 сар хүртэл хадгалагддаг бол задалсан нь хугацаа нь дууссанаас хойш 4-6 сар хүртэл хадгалагдана. Дуусах хугацаа нь тухайн бүтээгдэхүүний чанар хэзээ буурч эхлэхийг л илтгэдэг учир хэвийн байгаа бүтээгдэхүүнийг хаяж шинийг худалдаж авах шаардлагатай гэсэн үг биш юм. Хэрэв үр тарианаас тааламжгүй үнэр гарах эсвэл шавьж үржсэн байвал хаях хэрэгтэй.

5. Самрын нухаш болон алимны нухаш

Самрын нухашыг задалсан бол тасалгаанд 2-3 сар, хөргөгчинд 6-9 сар хадгалагдана. Гэхдээ 100% байгалийн гаралтай бол илүү удаан хадгалагдаж магадгүй юм. Гэсэн хэдий ч муудсан нухаш нь хөгцрөхгүй, харин амт нь өөрчлөгдсөн байдаг.

Алимны нухашыг задлаагүй тохиолдолд дуусах хугацаанаас хойш 2-4 сар хадгалагддаг. Нөгөөтэйгүүр,гэртээ хийсэн эсвэл дэлгүүрээс худалдаж аваад задалсан бол хөргөгчинд 7-10 хоног хадгалагдана.

6. Соус

Кетчуп бол хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг амтлагчуудын нэг юм. Муудсаныг анхааруулах шинж тэмдэг нь өнгөө алдаж маш муухай үнэртэй болсон байдаг.

Задгай савтай майонез нь хөргөгчинд 2-3 сар хадгалагдана. Хэрэв та соусаа өөрөө хийж байгаа бол муудахаас нь өмнө долоо хоногийн дотор бүгдийг нь хэрэглэх хэрэгтэй болно гэдгийг санаарай.

7. Чипс, жигнэмэг

Чипс нь хугацаа дууссанаас хойш 1 сар хүртэл хадгалагдана. Та тэдгээрийг сэрүүн, хуурай газар хадгалж, сайтар битүүмжилж, удаан хугацаагаар хадгалах боломжтой. Харин жигнэмэг нь хугацаа нь дууссанаас хойш 3 сар хүртэл хадгалагддаг.

Жигнэмэгний савлагааг нээсэний дараа 7-10 хоног (зөөлөн), 2-3 долоо хоногт хатуу болж эхэлнэ.

8. Мах, загас

Шинэ махыг худалдаж авснаас хойш 5 хоногоос дээш хугацаагаар хөргөгчинд хадгалж болохгүй, хэрэглэхгүй бол хөлдөөх хэрэгтэй. Тиймээс махны төрлөөс хамааран хөлдөөгчинд 12 сар хүртэл шинэлэг хэвээр нь хадгалж болно. Стейкний мах 4-12 сар, хиам 1-2 сар хүртэл, харин шувууны махыг 12 сар хадгална. Чанаргүй хадгалсан махны нян 15-20 минут тутамд хоёр дахин нэмэгддэг тул хөлдөөгчөө хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаарай.

Харин шинэ загас хөргөгчинд 1-2 хоног л хадгалагддаг бол утсан загас 5-7 хоног хадгалагдана. Махны нэгэн адил загасны төрлөөс хамааран хөлдөөгчинд 3-9 сарын турш хадгалагдах боломжтой. Хэрэв загас муудсан бол гэсгээх үед нялцгай бүтэцтэй, тааламжгүй үнэртэй байх болно.

9. Бялууны бэлдэц

Энэхүү бүтээгдэхүүн нь ихэвчлэн гурил, хөөлгөгч, элсэн чихэр, какао болон бусад амт оруулагч орцуудыг агуулдаг. Та үүнийг хуурай сэрүүн орчинд хадгалж 4-5 сарын дараа ч ашиглах боломжтой.

10. Зөгийн бал

Зөгийн бал нь хурдан мууддаггүй цөөхөн бүтээгдэхүүний нэг юм. Цэвэр зөгийн бал нь удаан хугацаагаар хадгалвал талсжих эсвэл бараан өнгөтэй болдог, гэхдээ энэ нь байгалийн зүйл учир та үүнийг хаях хэрэгтэй гэсэн үг биш юм. Зөгийн балаа шилэн саванд хийж, таглааг сайтар таглахад л хангалттай.

Та хугацаа нь дууссан хүнсээ шалгалгүй хаядаг уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!