Гэртээ амттай шоколадтай крем хийж талхтай идээрэй!

Бид та бүхэндээ дэлгүүрээс аль болох бага зүйл худалдан авч, мөнгөө хэмнэхийг зөвлөж, хоол хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ бэлтгэх аргуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад та бүхэндээ гэртээ шоколадтай крем бэлтгэх аргыг танилцуулж байна. Маш амттай бас бэлтгэхэд хялбар байх болно.

Орц:

  • Сүү – 1 аяга
  • Нунтаг кокоа – 3 халбага
  • Элсэн чихэр – 3 халбага
  • Гурил – 3 халбага
  • Масло – 70-80 гр
  • Шоколад – 4 хуваасны нэг

Бэлтгэх арга:

Сүүгээ саванд хийж, дээр нь элсэн чихэр, гурил, кокоагаа нэмээд хутгаарай. Үүнийгээ гал дээр тавьж зөөлөн гал дээр халаана. Бага зэрэг буцлаад ирмэгц гал дээрээс авч, маслоо нэмэн хутгана. Эцэст нь 20 минут хөргөсний дараа шоколадаа дээр нь тавиад хадгална. Та бэлтгэсэн амттангаа хүүхдэдээ өгч, талхан дээр түрхээд өгч ч болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!