Хэчнээн боломжгүй байсан ч мөнгөө харамлалгүй авах ёстой 10 зүйл

Ямар ч хүний хувьд арвич хямгач зан нь магтууштай чанар юм. Гэсэн хэдий ч бид заримдаа аливаа зүйлд хэмнэлт хийхдээ хамгийн чухал зүйлсээ хамгийн хямдаар буюу маш чанаргүй бараа худалдаж авдаг. Ийм байдал нь хэмнэлттэй мэт санагдах ч эцэстээ таны тав тухтай байдал мэдэгдэхүйц буурах болно. Харамч хүн 2 төлдөг гэдэг. Та эдгээр зүйлүүдийг худалдан авахдаа мөнгөө бүү харамлаарай.

10. Гэрлийн чийдэн

Энгийн нэг гэрлийн чийдэн бусад чийдэнгүүдээсээ хамаагүй хямд байдаг ч маш амархан шатдаг бөгөөд олон удаа солих хэрэг гардаг. Мөн хамгийн гайхмаар зүйл нь хямд чийдэн асах бүртээ цахилгаан маш ихэээр зарцуулдаг байна. Тиймээс үнэ дагаж чанар ирдэг учир та арай үнэтэй лед гэрэл худалдан аваарай.

9. Хогийн уут

Хямд үнэтэй хогийн уут нь маш нимгэн чанар муутай байдаг тул хог хаягдлаа авч явахдаа уутыг урахгүйн тулд 2 давхарлах шаардлага гардаг. Энэ нь хэмнэх биш харин ч илүү их зардал гаргадаг тул та чанартайг нь худалдаж авах хэрэгтэй юм.

8. Хайруулын таваг

Чанар муутай материалаар хийгдсэн хайруулын таваг мэдээж маш хямдхан байдаг. Хэрэв бид төсвөө хэмнэж байгаа гэж бодон үүнийг худалдаж авбал хэдхэн хоногийн дараа зэвэрч муудан дахиад л солих хэрэгтэй болно. Тиймээс та чанартайг нь нэг л удаа сонгох хэрэгтэй юм.

7. Цүнх

Чанаргүй материалаар хийгдсэн, хямдхан цүнх нь хэдхэн хоноод өнгөө алдаж, хуучирч эхэлдэг. Тиймээс та дахиад л солих хэрэг гарна. Харин үүний оронд сайн чанарын арьсан цүнх худалдаж авах нь зөв шийдэл юм.

6. Саван

Хэрэв та мөнгөө хэмнэх зорилгоор чанаргүй, хямдхан саван худалдаж авбал арьс тань цочирч, хуурайшин хөгшрөлтийг хурдасгадаг. Тиймээс та аль болох байгалийн гаралтай саван худалдаж авах хэрэгтэй юм.

5. Хүнд материалтай хөнжил

Та хүүхэд байх үедээ шөнө унтахдаа хүнд хөнжил нөмрөөд бүх бие чинь тэр дороо тайвширдаг байснаа санаж байна уу? Мэдээж хэрэг ийм төрлийн хөнжил нь стрессийг багасгаж тайван унтаж амрахад тань туслах нэг төрлийн эм юм. Тиймээс та зузаан, хүнд хөнжил худалдан авч эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй.

4. Шүршүүрийн толгой

Таны оюун санааны сайн сайхан байдалд хийх өөр нэг хөрөнгө оруулалт бол өндөр чанартай шүршүүрийн толгой юм. Мэдээж чанартай шүршүүрийн толгой олон, том нүхнүүдтэй байдаг ба их хэмжээгээр гардаг шүүршүүрт орох нь таны сэтгэлзүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

3. Чихэвч

Чанар муутай чихэвч нь дууны чанар мөн сонсголд муугаар нөлөөлдөг ба маш хурдан эвдэрдэг. Эвдэрснээс болоод дахиад л чихэвч авах хэрэгтэй болно. Тиймээс та чанартай чихэвч худалдан авч бие болоод сэтгэл зүйдээ хөрөнгө оруулаарай.

2. Ариун цэврийн цаас

Хямд ,чанар муутай, нимгэн цаас нь хэрэглэхэд хэцүү бөгөөд маш хурдан дуусдаг. Үүнээс үүдэн таны төсвийг хэмнэх биш илүү их зарлага гаргахад хүргэдэг. Тиймээс та чанартай цаас худалдан авч хэвшээрэй.

1. Залгуур

Өнөө үед техник технологи маш хурдацтай хөгжиж байгаа билээ. Тийм ч учраас таны ажлыг хөнгөвчлөн хэзээ унтарч хэзээ асахыг утаснаасаа шийдэх боломжтой WIFI-т суурилсан цахилгааны төхөөрөмж бүтээгдсэн ба та үүнийг ажлаасаа ч удирдах боломжтой. Тиймээс та залгуур худалдаж авахын оронд түүнийг худалдаж аваарай.

Та хэрэглээний зүйлсээ авахдаа юунд анхаардаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!