МАН-ын их хуралд сууж байгаа гишүүдийн хийж буй үйлдэл олны дургүйцлийг хүргэв

МАН-ын 30 дахь их хурал өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын илтгэлээр сүр дуулиантай эхэлсэн юм. Энэ өдрийн хурлаар бага хурлын гишүүдээ сонгох бөгөөд МАН-ын дүрэмд зааснаар 479 хүнийг сонгож батлахаас гадна хяналтын хорооны 21 гишүүнийг батлах юм.

МАН-ын 30 дахь их хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99.71 хувийн саналаар батламжилсан юм.

Энэ удаагийн хурлаар намын дотоод асуудлаас эхлээд улс эх орны тулгамдаад буй асуудлууд, ирээдүйн намын зорилт төлөвлөгөө, хийсэн ажлуудын тайлан зэрэг нь олны анхаарлыг багагүй татаад байгаа юм.

Тэгвэл тус их хуралд ирсэн эрхэм гишүүдийн үйлдэл олны дургүйцлийг хүргээд эхэллээ. Хуралдаа анхаарлаа хандуулж байх ёстой гишүүд гар утсаа цаг тутам ухаж байгаа харагдах бөгөөд бүр “Хүүхний” зураг үзсэн шиг сууж харагдана.

Бодлого ярьж, улс эх орныхоо хөгжлийн тухай ярилцаж суух ёстой эрхэм гишүүд энэ үйлдэлээ хэрхэн тайлбарлахыг харах л үлдлээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!