Гэрээ тансаг зочид буудал шиг болгохын тулд хийх ёстой бяцхан өөрчлөлтүүд

Гэрээ тохижуулахад хайнга хандаж болохгүй. Таарсан бүхнээ сонгоод, харсан бүхнээ авч, гэрээ тохижуулж хэрхэвч болохгүй юм. Эс бөгөөс танай байр том хэмжээтэй байсан ч жижиг харагдаж, цэлгэр гэгээлэг байсан ч харанхуй гэрэл муутай харагдаж болох аж. Тавилга сонгох, зөв байрлуулах гэдэг ийм л чухал. Тийм учраас та бүхэндээ гэрээ зөв тохижуулах зарим зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Цөөн, цэгцтэй тавилга сонгох

Хэт их овоорсон тавилгаас татгалзах хэрэгтэй. Цэгцтэй цэвэрхэн байдал хамгийн чухал бөгөөд үүнийгээ зөв байрлуулах нь гэрээ өөрчлөх эхний алхам юм. Хэрэв танай гэрт хэн ч хэрэглэхгүй мөртлөө зай их эзэлсээр байдаг тавилга байдаг бол эргэлзэх зүйлгүй гаргаж хая. Харин гэрээ шинээр тохижуулж байгаа бол нүсэр, олон тавилга авахаас татгалзаарай.

Зай талбайг том харагдуулах

Дараагийн алхам бол зай талбайг том харагдуулах. Үүний тулд толийг ашиглаарай. Том хэмжээтэй толийг нүсэр тавилганы ард суурилуулж өгснөөр гэрийг илүү том харагдуулж болно. Гэхдээ толь нь тус тавилгатай ижил өргөнтэй бас өндөр байх ёстойг анхаараарай.

Таазыг ч бас ашигла

Өндөр тааз нь гэрийг том цэлгэр харагдуулдаг. Харин таазаа өндөр харагдуулахын тулд цонхны хөшгөө таазнаас шал хүртэл урт болгож өлгөөрэй.

Хивс дэвсэх

Та хивсний тусламжтайгаар та орон зайг хувааж, тавилга, хөшигний ялгаатай байдлыг бий болгож, дулааны эффект үүсгэж болно. Том өрөөндөө хивс дэвссэн бол энэ нь тавилгаас давс гарсан том хэмжээтэй байх ёстойг анхаараарай. Харин гал тогооны өрөөнд байрлуулсан бол ширээнээс хааш хаашаа 50 см-ээс том байх ёстой юм.

Гэрээ илүү гэрэлтүүлэх 

Таазандаа ганц гэрэлтэй байлаа гээд хангалтгүй. Гэрийнхээ өнцөг буланд, суурьтай, том, ширээний гээд төрөл бүрийн гэрэлнээс сонгож байрлуулж болно. Гол нь мэдрэмжиндээ тулгуурлаж байрлуулах ёстой. Ингэснээр гэр илүү гэрэлтэй, цэлгэр харагдана.

Бүтээлч сэтгэлгээгээ ашигла

Хана хов хоосон байх нь хэтэрхий уйтгартай харагддаг. Заавал ханаараа дүүрэн хүмүүсийн зураг өлгөх гэлгүйгээр төрөл бүрийн уран зураг, сонирхолтой авангард зураг зэргийг өлгөж болох юм. Энэ нь таны бүтээлч байдал, уран мэдрэмж зэргээс ихээхэн хамаарна.

Ороо цэгцэл

Гэрээ тансаг зэрэглэлийн зочид буудал шиг харагдуулахад хамгийн чухал зүйл бол ор. Та ороо өглөө бүр цэвэрхэн хурааж байх хэрэгтэй. Мөн цайвар өнгийн бүтээлэг сонгож, орны хөлд чимэглэлийн нимгэн бүтээлэг дэвсэнэ. Үүнээс гадна хоёроос гурван дэр давхарлаж тавиарай.

Алчуур эвхэх

Алчуурыг бид төдийлөн анхаардаггүй бөгөөд эвхээд л тавьчихдаг. Гэхдээ гэрээ тансаг уур амьсгалтай болгохын тулд алчуураа цэвэрхэн гэгч нь ороож давхараж тавиарай. Мөн өнгөө алдсан алчууруудаа хаяж, оронд нь сэвсгэр цагаан алчуур сонгож авах хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!