Алдартнуудын нэрийн хуудас болсон хувцаслалтууд

Олны танил хүмүүс тэр бүр дизайнерын тусгай хувцас өмсдөггүй бараг бүх оддын хувцасны шүүгээнд жирийн жинс, подволк, хоолойтой цамц байдаг ба зүгээр л яаж тохируулж өмсөхөө сайн мэддэг учраас зарим одод үнэхээр дэгжин харагдаж чаддаг. Тиймээс энгийн бөгөөд загварлаг харагддаг нууцыг дараах мэдээллээс олж мэдэхийн зэрэгцээ өөртөө ч бас хэрэгжүүлж үзэхийг зөвлөж байна.

Кейт Мосс- Хар бариу өмд

Энгийн хар бариу өмд нь Кейт Моссын онцлог гэж хэлж болно. Том хэмжээтэй хүрэм, ирвэсэн хээтэй цамц зэрэгтэй хослуулж өдөр тутмын болоод чухал үеийнхээ дүр төрхийг бүрдүүлдэг байна.

Белла Хадид – Бэйж өнгийн хүрэм

Белла хадид сонгодог загварын хүрмийг энгийн подволк, өмдтэй нийцүүлэн өмсөх дуртай. Түүн дээрээ өнгөний зохицлыг анхаарч, хар шил гинж зэргийг зүүснээр илүү загварлаг харагддаг.

Викториа Бекхэм – Цагаан подволк

Загварын ертөнцийн бэлгэ тэмдэг Викториа Бекхэм ихэвчлэн цав цагаан өнгийн подволк өмсдөг. Тэрээр үүнийгээ өөр өөр загварын жинсэн өмд, хүрэмтэй хослуулан өмсдөг бөгөөд шинэлэг, дэгжин байдлыг бий болгодог.

Зои Кравиц – Жинсэн өмд

2020 оны загварын шоунд тэрээр өдөр тутмын цэнхэр өнгийн богино жинсэн өмдтэй олны өмнө гарч ирсэн ба гялгар топ, хадаасан өсгийттэй хамт тун ч гайхалтай харагдаж байлаа. Мөн шаргал ээмэг, натурал будалт нь Кравицын царайг илүү тодруулж, дур булаам болгожээ.

Хейли Бибер – Цагаан өнгийн өсгийт

Хейли, Нью Йоркийн гудамжинд саарал өргөн өмд,  неон ягаан цамц болон цагаан өсгийттэй явж байсан нь олны анхаарлыг өөртөө татжээ. Дээрээс нь өмдний цагаан судал нь гуталтай зохицож, муугүй хоршил болсон нь харагдаж байна.

Кендалл Женнер – Регбигийн цамц

Судалтай регбигийн цамц бол Кендалл Женерийн байнгын сонголт. Жинсэн өмд, зуны шаахайтай хослуулсан нь стандартад нийцэхгүй ч, үнэхээр стиллэг дүр төрх бүрдүүлж чаджээ.

Роузи Хатингтон Уайтли – Хар хоолойтой цамц

Хар өнгийн хоолойтой цамц түүний хувцасны шүүгээнд нэлээдгүй зай эзэлдэг. Хар өмд, онгорхой гутал, нүдний шилтэй 100% хосолдог гэхэд болно. Ингэснээр Розигийн царай, шаргал үс нь илүү гэрэлтэж тодорч өгдөг байна.

Алекса Чанг – Мини юбка

Мини юбкийг зөвхөн урт хөлтэй өндөр бүсгүйчүүд өмсөхөд сайхан харагдана гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Гэхдээ үүнийг шилэн трико, өсгийтэй шаахайн дээр өмсвөл хэний ч  хөл урт харагдахаас гадна өөртөө итгэлтэй байхад тусална. Ялангуяа Алекса Чангийн өмссөн шиг зузаавтар материалаар хийсэн мини юбка сонгох нь хамгийн тохиромжтой.

Блейк Лайвли – Жинсэн хүрэм

2022 онд Блейк Лайвли “Project Adam” киноны нээлтийн үед улаан хивсний ёслол дээр санаанд оромгүй имижтэй гарч ирэв. Жүжигчин цайвар өнгийн даашинзыг өдөр тутмын урт жинсэн хүрэмтэй хослуулсан нь маш оновчтой сонголт болжээ. Үүнийг жинсэн яактай хүн бүр туршаад үзэхэд гэмгүй.

Оливиа Палермо – Судалтай цамц

2018 онд тэрээр зураг авалтдаа өндөр захтай неон судалтай цамцыг нарийн савхин өмд, шагайгаар татсан гуталтай хамт өмссөн нь шинэлэг хэв маяг боллоо.

Хейли Бибер – Том хэмжээтэй хүрэм 

Ийм хүрмийг жинсэн өмд, цайвар өнгийн подволктой нийцүүлэн өмсөх нь биед эвтэйхэн бөгөөд дэгжин харагдахад тусалдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!