Нэг зүсэм бялуу авах өртгөөр гэр бүлээрээ идэж болох хөвсгөр, зөөлөн нарийн боов бэлтгэх жор

Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа тэр дундаа хүнсний үнэ нэмэгдэж байна. Хэрэглээний зардал орлогоосоо давж, хүн бүр аль болох хэмнэлт хийхийг хичээж байгаа билээ. Тэгвэл энэ удаад хямд өртгөөр амттайхан нарийн боов хийх жорыг танилцуулахаар бэлтгэлээ. Ердөө зүсэм бялууны өртгөөр гэр бүлээрээ идэх нарийн боов хийж болох юм.

Орц:

  • Сүү – 180 мл
  • Элсэн чихэр – 50 гр
  • Хөөлгөгч – 8 гр
  • Масло – 20 гр
  • Ургамлын тос – 3 халбага
  • Гурил – 350 гр
  • Давс, ваниллин – амталгаагаар

Крем бэлтгэхэд:

  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Сүү – 250 мл
  • Элсэн чихэр – 40 гр
  • Ваниллин
  • Эрдэнэ шишийн цардуул эсвэл энгийн цардуул – 20 гр

Бүлээн сүүнд элсэн чихэр, хөөлгөгчөө хийж уусгана. Зөөлрүүлсэн масло, ургамлын тосоо сүүн дээрээ хольж хутгаарай. Үүн дээрээ өндөгний цагаанаа хийж миксердэнэ.

Гурилан дээрээ ваниллин, давс хийж, сүүтэй зуурмагаа нэмж зуурах бөгөөд зуурсан гурилаа дулаан газар тавьж, 1 цаг амраана.

Одоо крем бэлтгэнэ. Бүх орцоо нэгтэж, сайтар хутгана. Үүнийгээ гал дээр тавьж, зөөлөн гал дээр буцалгаж өтгөрүүлнэ. Дараа нь гал дээрээс авч хөргөнө.

Амраасан гурилаа авч, элдэнэ. Элдсэн гурилаа урт нарийн болгож зүсээд, зүсэм бүрийг авч тойруулан ороож бэлтгээрэй. Шарах шүүгээний тавцан дээр калькин цаас дэвсэж, үүн дээрээ нарийн боовоо өрж тавиарай.

Нарийн боов тус бүр дээр өндөгний шар түрхээд, дээгүүр нь бэлтгэсэн кремээ тарааж түрхэнэ. Энэ нь таны бэлтгэж буй нарийн боов амттай болгох хамгийн чухал орц тул хянамгай түрхээрэй.

Ингээд шарах шүүгээнд хийж, 190 хэмд 20-25 минут жигнээд гаргаарай. Гаргасаны дараа сахрын пудр цацаж өгнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!