Дуучин Болд өөрийн ялдам гэргий Мөнгөнцэцгээрээ гоёв

Одоогоос дөрвөн жил гаруйн өмнө хос дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр дуулиантай салж, Б.Болд дуучин Х.Мөнгөнцэцэгтэй нэг гэр бүл болсон. Б.Болд, Мөнгөнцэцэг хоёр энэ хугацаанд 3 хүүхэдтэй болсон бөгөөд аз жаргалтай амьдарч байгаа билээ.

Үргэлж нэг нэгнийхээ зургаар гангарах дуртай хосуудын сошиал хаягуудаа идэвхтэй хөтөлдөг. Энэ удаад дуучин Болд хайрт гэргийтэйгээ хамт авахуулсан зургаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Сонирхуулахад нийтийн дуучин Х.Мөнгөнцэцэг, Б.Болд нарын хамтарсан анхны “Амьдрал” нэртэй тоглолтоо хийснээс хойш даруй 2 жилийн хугацаа өнгөрчээ. Тэр цагаас хойш уран бүтээлийн ажлаа түр завсарлаад байсан бол удахгүй сонсогч түмэндээ олон сайхан уран бүтээл барихаар бэлдэж байгаа гэнэ шүү.

Ингээд дуучин Болд, Мөнгөнцэцэг нарын сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!