Махлаг бүсгүйчүүдийг дур булаам харагдахад туслах хувцаслалтын зөвлөгөөнүүд

Эмэгтэй хүн бүр туранхай байх ёстой гэж үү? Туранхай биетэй байж л сайхан бүсгүйд тооцогдож, хүссэн бүхнээ өмсөж, хүмүүсийн харцыг унагах боломжтой хэрэг үү? Энэ бүхэн бол хоцрогдсон ойлголт. Өнөө цагт биеийн галбирыг үл анхаарч, гол нь тохирсон хувцсыг зөв өмсөхийг л онцгойлон үзэх болсон байна. Нэг ёсондоо ямар биеийн галбиртай байх нь чухал биш, ямар хувцас тохируулж өмсөх нь гол юм. Өнөөдөр махлаг буюу зузаан бүсгүйчүүддээ зориулж, хувцаслалтын зөвлөгөөг хүргэж байна.

Хүрэм, даашинзны дээгүүр бүс зүүх

Биеийн галбирыг цэгцтэй харагдуулахын тулд бүс зүүх хэрэгтэй. Гэхдээ хэт өргөн бас нарийн байж болохгүйг анхаар. Хүрэм болон даашинзан дээр бүс зүүх нь илүү цэгцтэй бас галбирлаг харагдуулдаг.

Өмсөж буй хувцасны материал чухал

Хувцасны материал маш чухал. Зузаан, хатуу материалтай хувцаснаас аль болох татгалзах хэрэгтэй. Харин эсрэгээрээ зөөлөн, намирсан материалтай хувцас өмсөж, илүү сайхан харагдаж болох юм. Тус төрлийн материалтай хувцас нь бие ба даавууны хооронд агаар үүсгэж байдаг тул хөдлөхөд чөлөөтэй нэмээд илүү дур булаам харагдуулдаг.

Даашинз эсвэл банзал өмс

Ингэж хувцаслах нь элсэн цаг хэлбэрийн биеийг тодотгож, махлаг гэхээс илүү халуухан харагдуулах давуу талтай.

Бугуйгаа бүү нуу

Стилистууд жингээс үл хамааран шуу, бугуйгаа нууж хаахгүй байхыг зөвлөдөг. Гарынхаа 1/4 буюу шуу хэсгээ ил гаргаж хувцаслах хэрэгтэй. Энэ нь таны илүү цэгцтэй харагдуулах юм.

Цээжин хэсгээ онцолсон хувцас өмс

Хэрэв таны гуя хөл том хэмжээтэй, тэр хэсгээрээ зузаан бол дээгүүрээ гоёл чимэглэл ихтэй, гоёмсог зүйлс өмсөж байгаарай. Энэ нь биеийн харьцааг тэнцвэржүүлэхэд туслах юм.

Слип даашинз нь эмэгтэйлэг дүр төрхийг бий болгоно

Махлаг, тарган гээд гоёмсог даашинз өмсөхөөс зугтаад байж болохгүй. Тэглээ гээд сиси даашинз өмсөөд явбал бас л утгагүй. Харин слип буюу сул даашинз танд төгс тохирох болно. Эмэгтэйлэг төрхийг тодотгож, илүү сайхан харагдуулах нь гарцаагүй.

Богино топ өмс

Өндөр суудалтай өмд эсвэл юбка өмсөж, дээгүүр нь богино топоор гоёорой. Илүү сайхан харагдана гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Биеийнхээ багахан хэсгийг ил гаргахдаа санаа зовох хэрэггүй шүү.

Өсгийтэй гутал өмс

Махлаг байх тусмаа өндөр өсгийтөөс бууж болохгүй. Таныг газраас хөндийрүүлж, илүү туранхай, цэгцтэй харагдуулах болно.

Цагаан өнгөнөөс бүү эмээ

Цагаан өнгө таныг улам бүр тарган харагдуулна гэж айх хэрэггүй. Харин ч тэр чигтээ цагаан өнгийг хослуулан хувцаслаж, үзэсгэлэнтэй харагдаж болох юм.

Шагайгаа ил гарга

Шагай нь хөлний хамгийн гоёмсог хэсэг юм. Стилистууд дүр төрхөө илүү чамин, цэвэрхэн болгохын тулд шагайгаа ил гаргаж байхыг зөвлөдөг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!