Хагарсан хөлийн өсгийг ганцхан шөнийн дотор эмчлэх арга

Гутал холгох, арьс хуурайших болон дотор эрхтэн өвчилсөнтэй холбоотойгоор хөлийн өсгий хагардаг билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ уг асуудлыг шийдвэрлэх, маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Хэрвээ таны өсгий хагараад байгаа бол, энэхүү аргыг туршаад үзээрэй гэж зөвлөе.

1. Нэгдүгээр алхам – Халуун усны эмчилгээ

Орц:

  • Халуун ус
  • Хүнсний сода – 2 цайны халбага
  • Уушгин чулуу
  • Давс – 2 цайны халбага

Заавар:

  • Ваннаа халуун усаар дүүргэнэ.
  • Давс болон хүнсний содагаа хийнэ.
  • Сайтар хольж өгнө.
  • Хөлөө дүрж, 15 минут байлгана.
  • Үүнийхээ дараа хөлөө хатааж, уушгин чулуугаар үхэжсэн арьсаа зөөлөн үрж аваарай.

2. Хоёрдугаар алхам – Гуужуулах

Орц:

  • Масло – 2 цайны халбага
  • Сахар – 1 цайны халбага

Заавар:

  • Саванд 2 цайны халбага масло болон 1 цайны халбага сахар хийж, хооронд нь сайтар холино.
  • Скраб бэлэн болно.
  • Хагарсан өсгийндөө түрхэж, 5 минут хэртэй байлгана.
  • Дараа нь бүлээн усаар өсгийгөөгөө угаагаарай.

3. Гуравдугаар алхам – Чийгшүүлэх алхам

Орц:

  • Лаа – 1 ширхэг
  • Масло – 2 цайны халбага

Заавар:

  • Том хэмжээний саванд 2 цайны халбага болон нэг ширхэг лаагаа хийж, сайтар холино.
  • Дээрээс нь халуун ус хийж, хайлуулна.
  • Дараа нь тасалгааны температурт хөргөнө.
  • Үүнээсээ хагарсан өсгийндөө түрхэж, оймстойгоо унтаарай. Маргааш өглөө нь та бодит үр дүнг мэдрэх болно.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!