Хатан хааны гэр бүлийн хамгийн сахилгагүй гишүүн Меган Маркл хааны протоколд бичигдсэн дүрмийг зөрчсөн тохиолдлууд

Жүжигчин Меган Маркл 2018 онд Английн ханхүү Харритай гэр бүл болж, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Өнгөрсөн амьдралынхаа турш зөвхөн өөрийн дүрмээр амьдарч ирсэн бүсгүй гэнэт л гүнгийн авхай болж, олон дүрэм журамд баригдах болсон нь амаргүй байсан биз ээ. Тийм ч учраас түүнийг Диана гүнжтэй адилтгаж, өөрийнхөөрөө байгаа зан чанарыг нь сайшаах нэгэн байхад, Хааны гэр бүлийг дорд үзлээ хэмээн буруутгах хүмүүс ч цөөнгүй байсан. Өнөөдөр та бүхэндээ сахилгагүй гүнгийн авхай Меган Марклын ордны дүрмийг зөрчиж хувцасласан тохиолдлуудыг танилцуулж байна.

Мөрөө гаргасан хувцас өмссөн

2018 онд Лондонд болсон “Trooping of the Color” ёслолын арга хэмжээнд Меган “Каролина Херрерагийн” мөр гарсан загвартай ягаан өнгийн даашинзаар гоёж ирсэн билээ. Хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд уламжлал ёсоор мөрөө гаргасан даашинз өмсөж болохгүй гэх дүрэмтэй. Гэсэн ч Меган үүнийг зөрчиж тус даашинзыг өмсөж олны өмнө гарч ирсэн нь багагүй шуугиан тариад амжсан билээ.

Уранхай жинс өмссөн

2017 оны 9-р сард Торонто хотод болсон Invictus Games-ийн үеэр ханхүү Харри болон Меган Маркл нар олны өмнө хамтдаа анх удаа гарч ирсэн билээ. Тэр үед Меган уранхай жинсэн өмд өмссөн байсан бөгөөд энэ нь мэдээж хааны гэр бүлийнхний дээд зэрэглэлийн хувцаслалт хэрхэвч биш. Хатан хааны гэр бүлийн гишүүд зөвхөн нохойгоо салхилуулахдаа жинсэн өмд өмсдөг байна.

Шилэн трико өмсөөгүй

Хааны протоколд гүнгийн авхай болон гүнж нар банзал эсвэл даашинз өмсөх үед заавал шилэн трико өмсөх ёстой гэж заасан байдаг. Меган энэ дүрмийг олон удаа зөрчсөн.

Хөл нүцгэн явсан

Далайн эрэг дээр байсан ч гэсэн хатан хааны гэр бүлийн гишүүд гутлаа тайлж болдоггүй гэсэн дүрэмтэй. Диана гүнж, Кейт Миддлтон зэрэг хатан хааны гэр бүлийн бүх эмэгтэйчүүд энэ дүрмийг үргэлж дагаж мөрддөг. Харин Меганы тухайд тэр бүх дарамт, дүрэм зэргийг мартаж, зүгээр л хөгжилдөхийг хүссэн.

Цүнхээ хажуу талдаа гаргаж үүрсэн

Ингэж болохгүй гэх дүрэм байхгүй ч, харагдах байдлаа бодож, хатан хааны гэр бүлийн гишүүд цүнхээ барих эсвэл нэг мөрөн дээрээ үүрдэг. Меганы тухайд цүнхээ хөндлөн үүрэх дуртай бөгөөд энэ нь түүнийг илүү тухтай байлгадаг хэмээжээ.

Замбараагүй үс засалт

Хатан хааны гэр бүлийнхэн цэвэрхэн, цэгцтэй үс засалттай байх ёстой. Харин Меганы тухайд өөрөө үсээ хойш нь самнаад боочихдог гэнэ. Энэ нь мэдээж дүрэм зөрчсөн үйлдэлд тооцогдоно.

Хуримын даашинзаа Британи биш загвар зохион бүтээгчээр хийлгэсэн

Меган бол Британийн бус загварын ордны хувцас өмссөн анхны хааны сүйт бүсгүй юм. Түүний даашинз нь Givenchy-ийн гайхалтай загвар байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!