Ааштай хадмыг ч гайхшруулж чадах гал тогооны лайфхакууд

Хүмүүс лайфхак болон зөвлөгөөг ижил утгатай гэж боддог. Гэвч энэ хоёр үг нь ялгаатай. Лайфхак гэдэг нь ажлыг гүйцэтгэхэд илүү хялбар, үр дүнтэй болгодог аргыг хэлнэ. Төрөл бүрийн лайфхак сураад авчихсан байхад ямар ч асуудлыг хялбархан шийдээд сурчихдаг давуу талтай. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ гал тогооны лайфхакуудыг танилцуулж байна.

Сонгино хэрчихдээ нүдээ хорсгож, нулимсаа гаргахгүйн тулд хажууд нь лаа асаа

Улаан лоолийг талхны хутгаар хэрчвэл цэвэрхэн хэрчигдэнэ.

Махны модыг юм хэрчиж байхдаа гулсгахгүйн тулд доор нь даавуу тавиарай.

Хөлдүү махыг хайруулын тавганд хийж орхивол илүү хурдан гэсдэг.

Кимбабыг шинэ хэвээр нь хадгалахын тулд саван дээрээ зүсэм талх тавиарай.

Чанасан өндгийг хялбархан хальслахын тулд халбага ашиглаарай.

Хулсан шорлог + наалдамхай тууз = кимбаб ороогч

Хутганы ир мохохоос сэргийлж, хэрчсэн ногоогоо хутганы хажуу хэсгээр түлхэж тогоо руу хийж байгаарай.

Тогооны тагаа олохгүй байвал жижиг тагаар ингэж таглаж болно.

Гоймон чанасан усаа бүү асга. Энэ нь цардуултай учир соус хийхэд хамгийн сайн тохирно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!