Хэрэв өдөр бүр попкорн идвэл таны биед юу болох вэ?

Попкорныг бид кино үзэхдээ эсвэл телевиз үзэхдээ иддэг хөнгөн зууш юм. Магадгүй ихэнх хүмүүсийн хувьд попкорнгүйгээр цэнхэр дэлгэц тийм ч сонирхолтой санагдахгүй л болов уу. Энэ гайхалтай зууш нь бидний мэдэхгүй олон төрлийн мэдээллийг өөртөө нууж байдаг ба эрүүл мэнд тал дээр багагүй тустай.

Бид та бүхэндээ энэ удаагийн мэдээллээрээ попкорны талаарх сонирхолтой мэдээлийг хүргэж байна.

1. Та өтгөн хаталтаасаа сална

Энэхүү зууш нь зөвхөн кинонд зориулагдаагүй ба эслэгээр дүүрэн байдаг учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайнаар нөлөөлдөг. Энэхүү бүтээгдэхүүнийг та давс болон тостой холиогүй тохиолдолд эрүүл хоол болох бөгөөд таны өтгөн хаталтанд маш сайнаар нөлөөлдөг.

Кино театрт үйлчилдэг попкорн эсвэл цөцгийн тостой попкорн нь өөх тос ихтэй тул өтгөн хатах шалтгаан болдог. Тиймээс та илүү эрүүл аргаар боловсруулсан попкорн худалдаж авах хэрэгтэй.

2. Стресс багасана

Попкорн идэх нь биеийн галбирт нөлөөлөөд зогсохгүй сэтгэцийн байдалд ч нөлөөлдөг. Мөн нүүрс усаар баялаг, гликемийн индекс багатай бөгөөд энэ нь серотонины түвшинг барихад хүргэж, таны сэтгэл санааг хэвийн болгоход тусална.

Гэхдээ элсэн чихэр, давс, тос нэмбэл попкорноос хүлээж болох бүх ашиг тус бүрмөсөн алга болно гэдгийг санаарай.

3. Жирэмслэх магадлалыг нэмэгдүүлдэг

Саяхныг хүртэл энэхүү зууш нь зөвхөн кино үзэхэд л хэрэглэдэг байсан ч өнөө үед эрүүл мэнд талаасаа багагүй хэрэглэдэг болсон.

Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү зууш нь цусны урсгалыг сайжруулдаг бөгөөд эрэгтэйчүүдийн жирэмслэх магадлалыг нэмэгдүүлэхэд тусалдаг байна. Энэхүү шалтгаан нь Аргинин хэмээх шим тэжээлтэй холбоотой аж.

4. Таны PMS сайжирна

PMS буюу сарын тэмдгийн өмнөх синдромын үед өчүүхэн жижиг зүйл хүртэл бүсгүйчүүдийг цочроож эхэлдэг. Харин энэхүү зууш нь серотонины гормоныг сайжруулдаг ба танд тогтмол эрчим хүчийг өгч байдаг.

Та эсвэл танай гэр бүлийн гишүүд попкорн хэр их иддэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!