Муу зуршлаа хаяж чадсан хүмүүсийн гадаад төрхөнд гарсан гайхалтай өөрчлөлт

Согтууруулах ундаа, хар тамхи нь бидний бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд хортой гэдгийг хүн бүр мэддэг. Гэсэн хэдий ч эдгээр хорт зуршлаас хэт хамааралтай болж, амьдралаа тэр чигт нь сүйтгэж орхисон хүмүүс олон. Ганцхан олдсон амьдрал байхад гудамжинд өнгөрүүлсээр дуусна гэхээр хэтэрхий харамсалтай биш гэж үү? Хорт зуршлаас болж балласан амьдралаа эргэн харж, үүнээс ангижирч чадсан хүмүүсийн өөрчлөлтийг танилцуулж байна. Та ч бас тэднээс урам зориг авч, өөрийн эрүүл мэндэд хортой буруу зуршлаас ангижраарай.

Эрүүл саруул биетэй бас сэтгэхүйтэй хүн болох гэж урт хугацаа зарцуулсан. Би метамфетаминыг 4 жил хэрэглээгүй.

Зүүн талын зургийг 1997 онд, баруун талын зургийг 2017 онд авахуулсан. Би донтолтоос болж, шоронд хоригдож, албадан эмчилгээ хийлгэж байсан. Одоо би архи уулгүй 20 жил болж байна.

Архинаас гарсны нэг жилийн ой

Архи хэрэглэлгүй 3 жил болж байна. Бие, сэтгэл маань эрүүлжсэн. Өмнө нь байнга бухимдалтай, бүхнийг үзэн ядсан нэгэн байсан бол, одоо эсрэгээрээ. 

Архинаас хол ганцхан жил болоход л надад асар их өөрчлөлт гарсан.

8 сарын өмнө архидалт, шоу цэнгээнд цэг тавьж, фитнес заал руу явж байлаа. Одоо намайг яаж өөрчлөгдсөн болохыг хараач.

Зүүн талд байгаа зурган дээр би хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний дараа эмнэлэгт хэвтэж байна. Үүнээс хойш би ахиж хэрэглээгүй. Үхлийн заагт очоод л ухаарсан даа. 

Архигүй 1 жил, тамхигүй 2 сар болж байна.

Зүүн талд байгаа зурган дээр би архи, хар тамхинд донтсоны улмаас маш их жин хассан. Үүний дараа нөхөн сэргээх курст хамрагдаж, муу зуршлуудаасаа татгалзаж, эрүүл төрхтэй болсон.

Би сэтгэлийн хямралыг даван туулж, эмэнд донтохоо зогсоож чадсан. Нэмээд 30 кг хассан шүү.

Архигүй 2 жил болж байна. Амьдралаа шинээр эхлүүлж, одоо л хүн шиг амьдарч байгаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!