Аргентин болон Пуэрто-Рико улсын миссүүд харилцаагаа удаан нууцалсны эцэст ил болгож хуримаа хийжээ

Хайр биднийг хүсээгүй үед ч огт өөр хүн болгож чадах хүчтэй… Гоо сайхны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор илгээгдсэн 2 бүсгүй дотно найзууд болж, улмаар үерхсэж эхэлсэн тухай сонирхолтой түүхийг бид та бүхэндээ хуваалцахаар бэлтгэлээ. Тэдний хайрын түүх олон хүмүүст гэнэтийн бэлэг болжээ.

Тэд эх орноо төлөөлөн гоо сайхны тэмцээнд оролцсон.

Мариана Варела 2020 онд Аргентины миссээр сонгогдохдоо 24 настай байсан бөгөөд тэр үед сэтгүүлзүйн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, мэргэжлийн загвар өмсөгч байжээ. Мөн тэрээр дэлхий даяарх хүмүүсийн тэгш байдлын төлөө тэмцэгч нэгэн юм.

Интернэт хэрэглэгчид түүнийг багагүй шүүмжилж байсан ч тэрээр “Бүх шүүмжлэлээс үл хамааран бид ямар үнэ цэнэтэй вэ гэдэгт анхаарлаа хандуулахгүй байх хэрэгтэй” гэжээ.

Харин Фабиола Валентин 21 настайдаа 2020 оны Пуэрто Рикогийн мисс болсон бөгөөд тухайн үед сэтгүүлзүйн ангийн оюутан, загвар өмсөгч байжээ. Үүнээс жилийн өмнө тэрээр Пуэрто Рикогийн нэрийн өмнөөс “Miss Universe” тэмцээнд оролцож байсан аж.

Тэд анх “Miss Grand International 2020” тэмцээнд танилцсан.

Энэхүү тэмцээн 2021 оны 3-р сард болсон бөгөөд тэд хоёулаа өндөр амжилт гаргахыг хүсч байжээ. Бүсгүйчүүд маш сайн оролцож, шилдэг 10-т шалгарсан ч харамсалтай нь аль аль нь шилдэг 5-д багтаж чадаагүй байна. Ингээд тэдний Мисс Гранд олон улсын гоо бүсгүйн тэмцээний аялал дуусчээ.

Тэмцээн Тайландын Бангкок хотод болсон бөгөөд энэ хугацаанд ирээдүйн хосууд дотноссон байна. “Miss Grand International 2020” дууссанаас хойш сарын дараа Аргентин мисс Пуэрто Рикогийн мисстэй хамт авхуулсан зургуудаа нийтэлж, “Би чамайг санаж байна” гэсэн тайлбарыг бичжээ.

Тэд нууцаар болзож байхдаа хамтдаа байгаа зургуудаа цахим орчинд нийтэлсээр байв.

Тэд харилцаагаа эцсээ хүртэл нууцлахаар шийдсэн ч хамтдаа амарч байгаа зургуудаа нийтэлсээр байв. 2021 онд Пуэрто-Рикогийн мисс энэхүү зургуудынхаа нэгэн тайлбарт “Энэ туршлагаас авсан хамгийн том бэлгүүдийн нэг бол миний нөхөрлөл байсан” гэж бичжээ. Тэд 2021 оны 12-р сард дахин уулзаж чадсан байна. Фабиола өөрийн дагагч нартаа нүдэндээ нулимс цийлэгнүүлэн дахин уулзаж байгаа бичлэгээ нийтэлж, тусдаа өнгөрүүлсэн саруудад бие биетэйгээ видео дуудлага хийж байсан үеийн агшинг харуулжээ.

Тэд 10-р сарын сүүлээр хуримаа хийсэн байна.

Тэд албан ёсоор хосууд болсон гэдгээ баталж болзож байх үеийн нандин зургуудаа хүмүүст хуваалцжээ. Шинэхэн хосууд Пуэрто-Рико, Мексик зэрэг улс орнуудад амарсан видео, сүй тавьсан бичлэг, сүйн бөгжний зураг, хуримын зураг зэргийг ч мөн хуваалцсан байна.

Зургийн тайлбарт “Бид харилцаагаа нууцлахаар шийдсэн ч одоо та бүхэнд үүд хаалгаа нээж байна” гэжээ.

Хосууд ийнхүү харилцаагаа ил болгосон нь олон хүнээс ​​эерэг сэтгэгдэл авчээ. Хүмүүс баяр хүргэхээс гадна “Miss Grand International тэмцээн олон эерэг өөрчлөлт авчирсан” тухай бичсэн байна. Хосууддаа аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!