Кейт Миддлетоны цаг ямагт дэгжин, эрхэмсэг харагдаж чаддаг нууц

Гүнгийн авхай Кейт Миддлетон үргэлж эрхэмсэг дэгжин харагдаж чаддаг. Мэдээж энэ дүр төрхөө байнга хадгалж явна гэдэг амаргүй. Харин түүний нууц чухам юунд нуугдана вэ? Үүнийг мэдээд авчихвал бид ч гэсэн дур булаам, ихэмсэг хувцаслаж чадна шүү дээ.

Айлчлал хийхээр очсон улс орон бүртээ хүндэтгэл үзүүлж хувцасладаг

Кембрижийн гүнгийн авхай улс орнуудад айлчлал хийхдээ тухайн улсын соёл, уламжлалыг хүндэтгэж хувцасладаг. Жишээлбэл, Кейт 2016 онд Канадад айлчлах үеэрээ Канадын төрийн далбааны өнгөнд тохируулж улаан, цагаан өнгийн хувцас, дагалдах хэрэгслийг сонгосон байдаг.

Мөн тэрээр Канадын төрийн далбаан дээр байдаг агч модны хэлбэр бүхий энгэрийн гоёл зүүж, тус улсад хүндэтгэл үзүүлсэн.

Түүнийг агч модны чимэглэл малгай өмссөн байгааг харж байгаа байх. Гүнгийн авхай энэ мэтчилэн Канадад очих бүртээ ихэд хичээнгүйлэн хувцасладаг байна.

2018 онд Кейт Гэгээн Патрикийн өдөрт зориулсан Ирландын парадад оролцсон бөгөөд ингэхдээ тус улсын бэлэг тэмдэг болсон айргана ургамлыг энгэртээ зүүж ирсэн байдаг.

Биеийн галбираа тодотгож хувцасладаг

Кейт Миддлтон түүний нарийхан бие галбир, бэлхүүсийг тодотгосон бүс зүүх дуртай. Мөн ямагт өвдөгний доогуур татах урттай даашинзыг сонгож өмсдөг.

Ямар үйл ажиллагаанд оролцож байгаагаас хамаарч тохируулж хувцасладаг

Гүнгийн авхай хаашаа явах, юу хийх гэж байгаагаас хамаарч, өмсөх хувцсаа сонгодог.

  • Лондонгийн Олимпийн гала тоглолтонд оролцохдоо мөрөн дээрээ торон гоёл бүхий хөх өнгийн даашинз өмссөн.
  • Шведэд болсон хоккейн тэмцээнд оролцохдоо пальто, жинсээр гоёсон байв.
  • Хүүхдүүдээ бага сургуульд ороход нь хүргэж өгөхдөө нарийхан хар бүстэй, эрээн даашинз өмссөн билээ.

Алдартай загвар зохион бүтээгчдийн сонгодог бүтээлүүдийг өмсдөг

Кэйт хувцасны шүүгээндээ Александр Маккуин, Женни Пакхэм зэрэг дуртай загвар зохион бүтээгчдийнхээ даашинз, гоёл чимэглэл зэргийг хослуулж, өөрийн үнэ цэнийг тодорхойлдог.

2011 онд Кейт хуримаа хийснээс хойш анх удаа олон нийтийн өмнө гарахдаа цэнхэр өнгийн хуниастай Zara даашинз өмссөн нь энэ загварыг маш их алдартай болгосон.

Мөн 2015 онд гүнгийн авхай киноны нээлтэд оролцохдоо Zara хүзүүний зүүлт болон Роланд Моуретийн загвар зохион бүтээгч даашинзыг хослуулсан.

Хөлөө урт харагдуулахын тулд биеийн өнгөтэй өндөр өсгийт өмсдөг

Биеийн өнгөтэй өндөр өсгийт нь хөлийг урт харагдуулах шидтэй. Үүнийг тун сайн мэдэх Кейт үргэлж тус гутлаар гоёдог билээ.

Даашинз хэлбэртэй хүрэм

Пальто даашинз бол Кейтийн хэв маяг. Хүйтэн цаг агаарт тохируулан тус даашинзыг өмсдөг бөгөөд хүйтэнд ч мөн эрхэмсэг, галбирлаг харагдаж чадаж байгаа нь гайхалтай хэрэг.

Нэг хувцас хэд хэдэн удаа давтаж өмсдөг

Гүнгийн авхай нэг хувцсаа ахин дахин өмсдөг. Ингэхдээ дагалдах хэрэгслээ бага зэрэг өөрчилж, үсээ өөрөөр янзалснаар тэс өөр хувцас мэт л харагдуулж чаддаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!