71 насандаа загвар өмсөгчөөр ажиллаж буй цэмцгэр, дэгжин эмэгтэй

Загвар өмсөгчид гэхээр л туранхай, гоолиг, залуухан, халуухан бүсгүйчүүд байдаг гэж ойлгодог. Харин энэ ойлголтыг эвдэж буй нэгэн эмэгтэйг танилцуулж байна. Тэрээр бүхий л амьдралынхаа турш өөрийн гадаад төрх, бие галбир болон эрүүл мэнддээ маш ихээр анхаарч, өндөр насандаа ч төгс төгөлдөр харагдаж байгаа төдийгүй загварын салбарт ажиллаж байгаа юм.

Нас бол зүгээр л тоо, харин хэн нэгний гоо үзэсгэлэн, авъяас чадварыг хэмжих хэмжүүр биш гэдгийг дэлхий дахинд нотлон харуулж буй өдгөө 71 настай загвар өмсөгч Роза Сайтотой танилцацгаая.

Түүний загвар өмсөгчийн карьер хожуу эхэлсэн

Тэрээр 68 насандаа загвар өмсөж эхэлсэн гэвэл та итгэх үү? Түүний жинхэнэ нэрийг Сэцүко Сайто гэдэг бөгөөд хүмүүс дуудахад хялбар байлгах үүднээс өөрийгөө Роза гэж нэрлэжээ. 1.68 метр өндөртэй Роза нь урлагийн өндөр мэдрэмжтэй төдийгүй бүхий л амьдралаа энэ салбар, чиглэлд зориулж ирсэн тул загвар өмсөгч болсон гэхэд нь ойр дотны хүмүүс нь огт гайхаагүй гэдэг.

Роза бага байхаасаа урлаг, гоо сайхан гэх бүхэнд дурласан

Роза Сан Паулогийн Арататуба хотод төрсөн. Тэрээр бага наснаасаа бүтээлч авъяасаа нээж, дуулах, зурах, бичих зэргээр хичээллэжээ. Маш бүтээлч хүүхэд байсан бөгөөд амьдралаа үнэхээр үзэсгэлэнтэй зүйлтэй холбоно гэдгээ мэдэж байсан.

Тэр маш азтай тохиолдлоор загвар өмсөгч болсон

Түүний амьдрал өнөөг хүртэл дардан байгаагүй. 22 настайгаасаа хэвтэрт байгаа ээжийгээ асарч байсан тэрээр 3 хүүхдийн ээж болсон ч 2000 онд нөхрөө алдсан. Сэтгэлийн уй гашуу шаналалд автсан Розаг аварсан зүйл нь ургамал гэдэг. Тэрээр төрөл бүрийн ургамал тарьж ургуулж, арчилж өөрийгөө тайвшруулдаг байсан аж.

Тэр загвар өмсөгч болно гэж хэзээ ч бодож байгаагүй ч мэргэжлийн хүмүүс түүнд санал тавьсан байна. 3 удаа санал ирсний дараа тэрээр загвар өмсөх талаар бодож үзсэн аж.

Розагийн хамгийн жаргалтай үе

Тэр бага байхаасаа төрөл бүрийн эм тариа, химийн гаралтай зүйлсээс хол байсаар ирсэн. Том болсон ч гэсэн аль болох байгалийн гаралтай зүйлс хэрэглэж, өнөөг хүртэл өөрийгөө гоёмсог байлгахын тулд маш их анхаарал хандуулж иржээ. Мөн тэрээр гадаад төрх, эрүүл мэнддээ анхаардаг шигээ сэтгэлийн эрүүл мэнд, аюулгүй байдалдаа цаг ямагт анхаарч, өөрийгөө бүх талаараа эрүүл байлгахыг хичээдэг болохоо дурдсан байдаг.

Тэрээр “хүн өөрийгөө илүү ихээр хайрлаж, зөв амьдралын хэмнэлд шилжиж чадвал нас ахих, хөгшрөх гэх зэргээс айх хэрэггүй” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!