Таныг гайхшруулах эмэгтэй хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

Эмэгтэйчүүдийн бие бурхнаас заяагдсан гайхалтай бүтээл юм. Эмэгтэй хүмүүсийн талаар олон гайхалтай зүйлс хүмүүсийг гайхшруулдаг бөгөөд тэдний бие дааврын хэлбэлзэл ихтэй байдаг тул маш олон өөрчлөлтүүдийг туулдаг. Ингээд эмэгтэйчүүдийн талаар олон хүний мэдэхгүй байж болох сонирхолтой баримтуудыг хүргэе.

Эмэгтэйчүүд аливааг өөрөөр мэдэрдэг.

  • Эмэгтэйчүүдийн нүд юмсыг эрчүүдээс илүү тодотгож хардаг бөгөөд ижил төстэй өнгөнүүдийг маш сайн ялгаж чаддаг.
  • Эмэгтэйчүүдийн амтлах мэдэрхүй эрчүүдийнхээс илүү хүчтэй байдаг ба тэд жирэмсэн үедээ зарим зүйлсийг ердийнхөөс илүү мэдрэг амталдаг.
  • Тэдний үнэрлэх чадвар эрчүүдээс хэд дахин их байдаг бөгөөд тархин дахь үнэрийн эсүүд илүү олон байдаг.

2 хүйсийн хооронд сонирхолтой физик ялгаа бий.

  • Эмэгтэйчүүдийн шүд цоорох магадлал эрэгтэйчүүдээс илүү байдаг тул шүдний эмчид олон удаа очих шаардлагатай болдог. Үүний шалтгаан нь гормоны хэлбэлзэл юм.
  • Эмэгтэйчүүдийн цусны даралт эрэгтэйчүүдийнхээс бага байдаг.
  • Эмэгтэйчүүдийн хүүхэн хараа эрчүүдийнхээс том байдаг.

  • Эмэгтэйчүүд жирэмсний үед нөхөн үржихүйн эрхтэн болон гэдсэн дахь хүүхдээ хамгаалахын тулд өгзөг, хэвлийн эргэн тойронд таргалалттай болдог. Харин эрчүүд ихэвчлэн гэдсээрээ таргалах хандлагатай байдаг.
  • Тестостерон гэх даавар нь ихэвчлэн эрчүүдийн биед байдаг ч эмэгтэйчүүдийн биед багахан хэмжээгээр ялгарч байдаг. Энэхүү даавар нь яс болон биеийн бусад бүтцэд тун хэрэгтэй даавар юм.
  • Эмэгтэйчүүдийн биеийн эсэргүүцэл эрчүүдийнхээс илүү байдаг нэг шалтгаан нь эстроген дааврын ялгаралтаас үүдэлтэй юм. Энэ нь тэд эрчүүдээс урт насалдаг шалтгаануудын нэг юм.

  • Эмэгтэй хүний бие нь эрэгтэй хүнийхээс илүү уян хатан байдаг бөгөөд энэ шалтгаан нь тэдэнд хүүхэд төрүүлэх боломжийг олгодог.
  • Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол амьсгалын замын өвчинд өртөх нь бага байдаг бөгөөд тэд өвчилсөн ч гэсэн зовиур нь богино хугацаанд арилдаг.
  • Ихэнх эмэгтэйчүүд 2 өөр хөхтэй байдаг. Судалгаанаас үзэхэд ихэнх тохиолдолд зүүн хөх нь баруунаасаа том байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархины хооронд гайхалтай ялгаа бий

  • Хэдийгээр эмэгтэй хүний тархи эрэгтэй хүний тархинаас арай жижиг байдаг боловч энэ нь ухааны хэмжээг илтгэдэггүй. Үнэн хэрэгтээ тархины хэмжээ бага байх нь илүү олон холболтыг бий болгохоос гадна тархин дахь саарал бодис ба цагаан бодисын харьцаа эмэгтэйчүүдэд өндөр байдаг.
  • Эмэгтэйчүүдийн тархи маш олон жижиг сажиг зүйлсийг санаж чаддаг ба Каролинскийн хүрээлэнгийн 2019 онд хийсэн судалгаагаар тэд хаана юу тавьснаа эсвэл хүмүүсийн юу ярьсныг эрчүүдээс илүү тогтоож чаддаг гэж дүгнэжээ.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!