Та гэрээсээ хол байх үедээ гэрийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд хийх хэрэгтэй 10 зүйл

Гэрээсээ хол эзгүй байх үед хулгайч орохвий гэдгээс хүн бүр айдаг гэхэд хилсдэхгүй биз ээ. Мэдээж хэрэг орон байрны хулгайн асуудалд санаа зовохоо болих нь тийм ч амаргүй. Гэхдээ үүнд сэтгэлээ чилээхгүй байх хэд хэдэн арга бий.

1. Урьдчилан сэргийлэх тэмдэг байрлуулах

Хулгайчдыг гэрт тань орохоос өмнө болиулах арга бол үүдэндээ хамгаалалтын системтэй болохыг илтгэх тэмдэг байрлуулах явдал юм. Энэхүү тэмдэглэгээ нь хулгай хийх магадлалыг бууруулахад тусалдаг.

Гэсэн хэдий ч олон хулгайч энэ тэмдэг хуурамч эсэхийг яаж илрүүлэхээ мэддэг тул та мэргэжлийн компаниар хамгаалалтын жинхэнэ систем суурилуулах хэрэгтэй юм.

2. Гэрийн түлхүүрээ цэцгийн сав, шуудангийн хайрцаг, дэвсгэр доор хэзээ ч бүү хийгээрэй.

Хулгайчдын хамгийн түрүүнд шалгадаг газар бол хивс, шуудангийн хайрцаг, цэцгийн сав зэрэг юм. Тиймээс та олоход хэцүү байх нохойны байшин эсвэл өөр бусад санаанд оромгүй газруудад нууж болно.

3. Гэр бүлийн гишүүн бүрт түлхүүрээ хувилан өгөх

Дээр дурдсанаар түлхүүрээ нуух нь гэрээ эзгүй онгорхой орхиж буйтай л адил зүйл юм. Тийм учраас та түлхүүрээ гэр бүлийнхээ гишүүн бүрт хувилан өгөх хэрэгтэй.

4. Гэрийнхээ гаднах үзэмжийг нээлттэй байлгах

Хулгайч нар мод бут зэргийг ашиглан нуугддаг учир та гэрийн гаднах байдлаа илүү нээлттэй цэвэр байлгах хэрэгтэй. Мөн таны анхаарах ёстой өөр нэг хүчин зүйл бол зүлэг юм.  Хэрвээ та зүлгээ арчлахгүй бол хулгайчид таны гэрийг эзгүй гэж бодно.

5. Итгэдэг хүмүүсээрээ гэртээ анхаарал тавиулах

Хулгайчид эзгүй байгаа гэрийг мэдэхийн тулд шуудангийн хайрцаг болон гаднах байдлыг ажигладаг. Тиймээс та итгэдэг хөршөөрөө шуудангийн хайрцаг дахь захидал болон хаалган дээр наасан сурталчилгааг байнга авахуулж байх хэрэгтэй юм.

6. Хоёр давхрын цонхоо хаалттай байлгах

Ихэнх хүмүүс цонхондоо анхаарал тавьдаггүй. Ялангуяа 2 давхрын цонхоор хэн нэгэн орж чадахгүй юм шиг санагдах ч хулгайчдын хувьд бол хамгийн амархан зүйл юм. Тиймээс та үнэт зүйлсээ алдахгүйн тулд цонхондоо анхаарах хэрэгтэй.

7. Гэртээ өөр хүн үлдсэн мэт дүр эсгэх

Ихэнх хулгайчид хүнгүй гэрээс хулгай хийхийг илүүд үздэг учир та гэрээ хүнтэй байгаа мэт дүр үзүүлэх хэрэгтэй ба дуу хоолой хөлийн чимээ зэрэг олон зүйлсийн чимээг бичсэн зүйл байрлуулах хэрэгтэй. Мөн тэднийг хуурах өөр нэг арга бол та гэрээсээ гарахдаа гэр тань хүнгүй байсан ч баяртай гэж хэлэх явдал юм.

8. Сейф худалдаж авах талаар бодож үзээрэй.

Сейф нь мөнгө, бичиг баримт, үнэт эдлэл болон бусад зүйлсийг хадгалах хамгийн чухал сонголтуудын нэг юм. Гэсэн хэдий ч хулгай, гал түймэр зэргээс хамгаалагдсан байх шаардлагатай бөгөөд гал усны хамгаалалттай болон хулгайчдын нүдэнд өртөхөөргүйг сонгох хэрэгтэй юм.

9. Үнэт зүйлсээ олох боломжтой газарт байрлуулж болохгүй.

Хэрэв сейф байхгүй бол үнэт зүйлсээ гэрийнхээ янз бүрийн буланд нуух нь хамгийн сайн арга юм. Гэсэн хэдий ч хулгайчдад харагдах “илэрхий” газар дэндүү олон байдаг учир тэдний анзаарахааргүй газарт нуух хэрэгтэй.

Хамгийн түгээмэл газруудад унтлагын өрөө, үнэт эдлэлийн хайрцаг, суултуурын арын таг, цоожны хайрцаг зэрэг орно. Харин хогийн савны ёроол, сейф, хөлдөөгчний ар тал зэрэг нь хулгайчдад тийм ч амархан анзаарагдахгүй.

10. Дасгалаа зарим үед алгасах

Дасгал хөдөлгөөнийг цаг тухай бүрт нь хийх шаардлагатай болдог ч зарим үед алгасаж байх нь хулгайчдад боломж олгохгүй байх нэг арга юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!