Бид яагаад нэг хувцсаа 2 өдөр дараалан өмсөж болохгүй вэ?

Ихэнх хүмүүс хувцсаа ганцхан удаа өмссөн гэх тайлбараар дахин өмсөх хандлагатай байдаг ба хөлс дарагч эсвэл үнэртэй ус хэрэглээд ямар ч асуудалгүй гэж боддог. Гэсэн хэдий ч олон удаа өмссөн хувцас нь хөлс болон нянгаар хучигдсан байдаг учир таныг таагүй байдалд хүргэж болох юм.

Хэрэв та шинэхэн юм шиг санагдсан хувцсаа хэд хоног дараалан дахин өмсвөл юу болох вэ?

1. Батгашилт үүсгэдэг.

Мэдээж хэрэг өдөр бүр угаалга хийх нь бага зэрэг ядаргаатай ажил юм. Гэсэн ч та байнга биеийн батгатайгаа тэмцдэг бол хувцсаа сольж байх хэрэгтэй. Бохир хувцас нь хөлс, нян бактерийг хуримтлуулж, таны биед батга үүсгэдэг ба нуруу, гуя, өгзөг гэх мэт биеийн бараг бүх хэсэгт цочрол үүсгэдэг байна.

2. Тааламжгүй үнэр үүсгэнэ.

Хувцас болон биед нян бактери хуримтлагдсанаар хөлстэй хавсран маш таагүй үнэрийг бий болгодог тул та нэг өмссөн хувцсаа дахин өмсөхгүй байх хэрэгтэй юм.

3. Нянгын халдварт өртөх магадлалтай.

Та хувцсаа олон өдөр өмссөний улмаас нян бактери үржиж таатай нөхцөл бүрддэг бөгөөд дээрээс нь өөр хүнээс бактерийн халдвар авах магадлалтай болдог. Энэ асуудал нь улмаар арьсны өвчинд хүргэдэг байна.

4. Тууралт гарах магадлалтай.

Ямар ч төрлийн материалд нян бактери хуримтлагдсан л бол таны арьсыг цочроож болох бөгөөд синтетик материалаар хийсэн хувцас нь байгалийн утас шиг амьсгалдаггүй тул арьсанд өвчлөл бий болгон тууралт үүсгэх аюултай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!