Хүүхдүүд тань байнга хоорондоо муудалцдаг бол эдгээр зөвлөмжүүдийг дагаарай

Олон хүүхэдтэй айлуудад тулгардаг нийтлэг асуудал бол хүүхдүүдийн хоорондын маргаан болон тэдний чимээ шуугиан юм. Мэдээж энэ бол байдаг л асуудал. Гэхдээ ийм үед эцэг эхчүүдийн хийх ёстой зарим зүйлс бий.

1. Тэдний маргалдаанд хэзээ оролцохоо мэддэг байх хэрэгтэй.

Хамгийн гол зүйл нь та хүүхдүүдээ бие биеэ цохиж гэмтээхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Харин тэд маргалдаанаа өөрсдөө шийдэж байвал хөндлөнгөөс бүү оролцоорой. Энэ нь таны хүүхэд хүнлэг энэрэнгүй болж, биеэ дааж сурахыг илтгэж буй нэг хэлбэр юм.

2. Маргаантай байх үед нь эвлэрүүлэх хэрэгтэй болохоос шүүж болохгүй.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ яг ижилхэн хайрладаг ч зарим маргааны үеэр тэднийг ялгаврлаж харьцах үе бий. Ийм үед буруутгагдсан хүүхдийн зан авир илүү муугаар өөрчлөгддөг. Тиймээс та тэдний маргааны үеэр хэнийх нь ч талд бүү ороорой. Энэ нь тэднийг биеэ дааж сургах нэг арга юм.

3. Эвлэрүүлэхийн тулд маргааныг нь зогсоох хэрэгтэй.

Хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү хурдан уурладаг ч маргаанаа илүү хурдан мартдаг. Хэрэв тэдний маргаан ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байвал тэмцлийг нь зогсоох хэрэгтэй юм. Ийм үед таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол тэднийг өөр зүйлд уруу татан оруулах хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд богино хугацаанд маргалдаанаа мартах болно.

4. Тэднийг сэргээхийн тулд гадуур зугаалах

Хэрүүл маргаанаас аль болох хол байлгах эхний арга бол хүүхдүүдтэйгээ гадуур зугаалж сэтгэлийг нь сэргээх явдал юм. Мөн хүүхдүүдтэйгээ хамт тоглож олон хөгжилтэй зүйлсийг хийснээр та өөрөө ч стрессээ тайлах болно.

5. Хүүхэд бүртэй ганцаарчлан цагийг өнгөрөө

Хүүхэд бүр хоорондоо адилгүй учир та тэдэнтэй ганцаарчилсан цагийг өнгөрөөх хэрэгтэй. Нэг нь кино үзэхийг хүсч байхад нөгөө нь үлгэр сонсохыг хүсч болно. Тиймээс та тус бүрт нь цаг гаргаж байх хэрэгтэй юм.

Мөн тэд тантай ганцаарчилан ярилцахыг хүсч байж болох учир та ярьж буй зүйлийг нь анхааралтай сонсох хэрэгтэй. Ингэж байж хүүхдээ илүү нээлттэй болгох юм.

6. Сахилга баттай болгох

Маргаан болон зодоон үүссэн бол зодооныг эхлүүлснийг нь биш бүгдийг нь буруугаа хүлээх хүртэл нь ярилцах хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд хэзээд өөрийнхөө бурууг хүлээж чаддаг хүлцэнгүй хүн болон хүмүүжих болно.

7. Маргаан зодооныг хөгжилтэй байдалруу шилжүүлэх

Хүүхдүүд анхаарлын төвд байх дуртай учир үргэлж маргалдаж орилолдох төлөвтэй байдаг. Тиймээс та хүүхдүүдээ маргалдах үед нь тоохгүй байгаа мэт жүжиглэвэл тэд нөхцөл байдлыг өөрсдөө өөрчлөн өөр хөгжилтэй зүйлсийг хийж эхэлнэ.

8. Хүүхдүүдийнхээ өөрчлөлтийг хөндлөнгөөс ажиглах

Мэдээж хүүхэд гэдэг маш хурдан өсөж томордог учир өсөж байх хугацаандаа ах дүүстэйгээ хамт олон зүйлсийг туулна. Тийм учир тэдний хооронд олон маргаан гарах ба өсөж томрох тусам маргааны байдал нь өөрчлөгдсөөр байх болно. Энэ үед нь эцэг эх нь буруугаар оролцох үед тэдний харилцаа өөрчлөгдөж магадгүй байдаг тул та зүгээр л онцгой үед л оролцож байх хэрэгтэй.

9. Эцэг эхчүүд тайван байдлыг эрхэмлэж байх хэрэгтэй.

Таны санаж байх ёстой хамгийн чухал зүйл бол та ямар ч үед хүүхдүүдрүүгээ орилж хашхичиж болохгүй юм. Хүүхдүүдийн тань маргалдаан хэдий ширүүн байсан ч өөрийгөө хянаж тэвчиж байх хэрэгтэй.

Асуудлыг улам хурцатгахгүйн тулд уурлах биш сэтгэл хөдлөлөө төвлөрүүлэн нөхцөл байдал хэчнээн хэцүү, даван туулах боломжгүй мэт санагдаж байсан ч тэд бол хүүхдүүд, та насанд хүрсэн хүн гэдгээ үргэлж санаж байх хэрэгтэй.

10. Шинжлэх ухаанд хүүхдүүдийн зодооны цаад шалтгаануудыг жагсаасан байдаг:

Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ яагаад ингэж их зодолдож маргалддаг юм бэ гэж гайхдаг. Гэхдээ энэ нь шинжлэх ухааны үүднээс тодорхой шалтгаануудтай байдаг.

Хүйсийн давуу эрх: Зарим соёлд эмэгтэй хүнийг илүү хүндэлдэг гэдэг утгаараа хүүхдүүдийн хувьд ч эрэгтэй хүүхэд хамгийн их буруутан болдог.

Давуу эрхийн төлөөх тэмцэл: Сургуулийн өмнөх насны болон өсвөр насны хүүхдүүдийн ихэнх нь би төвтэй байдаг бөгөөд энэ нь ах дүү нартайгаа маргалдах шалтгаануудын нэг юм.

Илүү их анхаарал хүсэх: Ихэнх хүүхдүүд эцэг эхээсээ илүү их анхаарал халамж хүсдэг учир тэд таны анхаарлыг татахын тулд маргалдаж болно.

Хүүхдүүдийн зан чанарын ялгаа: Хүн бүр адилгүй учир тэдний хувийн төлөвшилөөс шалтгаалан олон маргаан гарч болно.

Эцэг эхийн зан авир маш их нөлөөлнө: Мэдээж хэрэг тэд таныг даган дуурайх ба маргааныг яаж шийдвэрлэнэ яг л тэр занг тань өөртөө шингээж авна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!