Өнөөдрөөс эхэлж хөнжил нөмрөхгүй унтах хэрэгтэй 4 шалтгаан

Ихэнх хүмүүс дулаан хөнжилгүйгээр унтахыг төсөөлж чадахгүй байх. Хөнжил нь бидэнд аюулгүй байдлыг мэдрүүлдэг бөгөөд унтах үеийн хамгийн чухал зүйл юм. Гэхдээ хөнжилгүй унтах нь хурдан унтахад тань туслахаас гадна эрүүл мэндэд олон ач тустай.

1. Бодисын солилцоог хурдасгана.

Хөнжилтэй унтах нь тухтай, дулаахан мэдрэмж төрүүлдэг ч хөнжилгүйгээр унтах нь жингээ хасахад тустай байдаг гэсэн судалгаа бий. Сэрүүн нөхцөлд унтах нь бодисын солилцоог хурдасгаж цусан дахь сахарын илүүдлийг арилгахад тустай юм.

2. Илүү хурдан унтана.

Гадаа хүйтэрч байгаа энэ үед ихэнх хүмүүс дулаан хөнжил нөмрөөд унтахыг илүүд үзэх байх. Гэхдээ сэрүүн температур нь таны нойронд нөлөөлж хурдан унтахад тусалдаг. Бидний биеийн температур унтахаас 60-90 минутын өмнө буурч эхэлдэг бөгөөд энэ хугацаанд таны орчин хэт халуун байвал таны бие температурыг зохицуулах гэж илүү их энерги зарцуулдаг ба энэ нь нойргүйдлийн нэг шалтгаан юм.

3. Нойрны чанар сайжирна.

Шөнийн сэрүүн температур нь биднийг илүү сайн унтахад тусалдаг бөгөөд хэрэв хэт халуун байвал бидний нойр маш амархан тасалдаж өглөө ядарсан мэт сэрэх болно. Унтахад тохиромжтой температур нь цельсийн 15-20 градусын хооронд байдаг ба үүнээс илүү температур нь нойрыг тань тасалдуулах аюултай юм.

4. Хөнжилгүй унтах нь таны арьсанд сайнаар нөлөөлнө.

Зузаан, хүнд хөнжил нь таны биеийн дулааныг нэмэгдүүлж нойрыг тань алдагдуулахаас гадна хөлсний батга гэж нэрлэгддэг тодорхой төрлийн арьсны асуудлыг үүсгэдэг. Үүнээс шалтгаалан батгашилт үүсэх аюултай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!