Шинэ тавилга худалдаж авахаас өмнө анхаарч харах ёстой зүйлс

Та тавилга худалдаж авахдаа юуг нь анхаарч хардаг вэ? Гадаад үзэмжинд хууртаж болохгүй. Таны өндөр үнэ төлж худалдаж авсан гоёмсог ганган тавилга чинь хэдхэн сар бололгүй хэрэглээнээс гарч эвдэрч мэднэ. Мөнгөний гарз болсон худалдан авалт хийхгүйн тулд анхаарах ёстой хэдэн зүйл бий. Эдгээрийг хамтдаа мэдэж авцгаая.

Бүрээсийг нь сольж болдог буйдан

Буйдан худалдаж авахдаа бүрээсийг нь сольж болдог эсэхийг лавлаарай. Бүрээсийг нь сольж болдог эсвэл гадуур нь бүрээс углаж болдог буйдан худалдаж авахыг зөвлөе. Ингэснээр таны буйдангийн ашиглах хугацаа уртсах төдийгүй үргэлж цэвэрхэн, шинэ хэвээрээ байх болно.

Бэхэлгээний эд ангиудын чанар

Чанартай бүтээгдэхүүнийг таньж болох хялбар арга бол бэхэлгээний эд ангиудад тусгайлан өгөгдсөн холбох хэрэгсэл юм. Мөн өндөр чанартай тавилганд хадаас биш, “евро шураг” дагалдуулж өгдөг бөгөөд энэ нь илүү бат бөх, удаан эдэлгээтэй байдаг. Иймээс угсарсан тавилгыг нь гаднаас нь ганц харах биш, бэхэлгээний эд ангиудыг ч мөн анзаарч ажиглах хэрэгтэй.

Материалын холболтын чанар

Тавилганы бүх холболт нь гөлгөр, жигд байх ёстой. Холбосон хэсгүүдийн ирмэг нь хоорондоо нягт таарч байгаа эсэхийг ажиглаарай. Мөн ямар нэгэн цоорхой, цавууны ул мөр үлдсэн байж болохгүй. Шүдний чигчлүүр ашиглаж, тавилгын холболтын хооронд ямар нэгэн зай завсар байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв зай байвал худалдан авах хэрэггүй.

Буйдангийн бүрээс

Буйданг ямар зорилгоор хэрэглэхээс хамаарч бүрээсийг нь сонгоно. Хэрэв та худалдаж авсан буйдан дээрээ унтах бол, байгалийн даавуугаар хийсэн бүрээсийг сонгоорой: маалинган даавуу, хөвөн даавуу, ченил гэх мэт. Харин зочны өрөөнд тавихаар шийдсэн бол элэгдэлд тэсвэртэй даавуугаар хийсэн бүрээстэй буйданг сонгоорой: элгэн, “microfiber”, ноос гэх мэт. Хээтэй бүрээс нь энгийн загвараас илүү удаан хугацаанд хэлбэр, загвараа хадгалдаг.

Хэлбэр хадгалах дүүргэгч

Хүн унтдаг буйдан нь хэдхэн сарын дараа гэхэд хэлбэрээ алдаж, хонхойж орох хандлагатай байдаг. Ийм буйдангаас татгалзах хэрэгтэй. Харин хэлбэрээ сайн хадгалдаг буйданг ялгаж танихын тулд латекс дүүргэгчтэй буйданг сонгоорой. Энэ нь хонхойж орохгүй, хэлбэрээ удаан хадгалдаг аж. Матрассанд ихээр ашиглагддаг.

Хүрээний төрөл

3 төрлийн хүрээ байдаг: металл, мод, чип хавтан. Хамгийн бат бөх нь металл юм. Боолтоор биш гагнуурын машинаар бэхэлсэн загварууд удаан эдэлгээтэй байдаг. Модон загвар нь удаан эдэлгээтэй боловч модны төрлөөс ихээхэн хамаардаг. Үнс, хушга эсвэл царс хүрээтэй буйдан нь хус, гацуур болон бусад шилмүүст модоор хийсэн буйдангаас удаан удаан эдэлгээтэй байх аж. Мөн тус модон хүрээ нь мод гөлгөр, жигд, хуурай байх ёстой: энэ нь чанарын нэгээхэн үзүүлэлт болдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!