Жүжигчин Одноогийн дотны найзуудын аялал

УДЭТ-ын жүжигчин Одноо гэхээр үзэгчдэд түүний инээд хамгийн түрүүнд санаанд орох байх. Тас хийсэн цаанаа л нэг донжтой инээдтэй бүсгүй сүүлийн үед уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрч хувийнхаа амьдралдаа анхаарах болоод байсан юм.

Жүжигчин бүсгүй аялах маш дуртай бөгөөд хил нээгдсэн даруйд Турк орноор аялаа ирсэн бол энэ удаад Тайландаар дотны найзуудын хамт аялаад иржээ.

“Аз жаргалын шок” уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр эршүүд өөр өнгө төрхийг дэлгэцнээ бүтээж адтай, донжтой дүрүүдээр үзэгч олонд танигдаж яваа авьяаслаг бүсгүй юм. Тэрээр гэр бүлийнхээ талаар ам нээгээд байдаггүй ч нөхөртэйгээ ханилаад 13 жил болж байгаа аж. Гэр бүлийнхээ тухай “Би гэр бүлээ олны нүдэнд ил байлгах дургүй. Ил байлгах тусмаа надад аюултай санагддаг. Манай гэр бүлийн хүн бизнес эрхэлдэг хүн байдаг. Миний хүү хань, ээж дүү манай хадам аав ээж маш сайхан хүмүүс байдаг” гэж хэлж байжээ.

Үзэсгэлэнт бүсгүйн аяллын зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!