“The Voice of Mongolia 3” шоу нэвтрүүлгийн үзэгчдийн хайрыг татсан үзэсгэлэнт бүсгүйчүүд

“Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх “Зөвхөн шилдэг”-үүдийн өрсөлдөх үндэсний шилдэг дуучин шалгаруулах дэлхийн тайз “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн 3-р улирлын дугаарууд долоо хоног бүр үзэгчдийн хүртээл болж байгаа билээ.

Энэ улирлын оролцогчдын дундаас өөрийн өвөрмөц дуулай хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө бусдаас ялгарсан олон оролцогч байгаа юм.

“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн Blind audition шатанд шалгарсан үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төлөөллийг танилцуулж байна.

Амьдралаа дуу хөгжмөөр цэнэглэж түүгээрээ хөглөгдөж явдаг үзэсгэлэнт гэгээ цацруулсан Ч.Энхнамир

МУГЖ П.Эрдэнэзааны амин хайртай охин, төгөлдөр хуурч мэргэжилтэй Э.Амина

Өөрийн дуу хоолойд нуугдсан намуухан хөг аялгуугаараа бүхий л үзэгчдийг уяраасан Г.Эгшиглэн

Дуучин, хөгжмийн продюсер болох маш том хүсэл мөрөөдөлтэй Б.Ихэрсувд

“Stay with me” дуугаар олонд танигдсан Н.Энхлэн

Шоу нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат буюу шууд дамжуулалт, дөрөвдүгээр шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн таван үе шаттай бөгөөл сүүлийн 3 шат шууд дамжуулалтаар хүрэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!