Солонгосын мукбанг хийдэг хүмүүс яагаад таргалдаггүй, бүгд туранхай байдаг шалтгааныг хоолны блоггер дэлгэжээ

Солонгосын мукбанг буюу хоолны шоу хийдэг хүмүүс бүгд л туранхай, сайхан бие галбиртай харагддаг. Их хэмжээгээр идэж, эрүүл хооллолт гээчийг умартсан тэдний нууц чухам юу болохыг хүн бүр мэдэхийг хүснэ.

Урдаа хоол тавиад идээд суудаг хүмүүсээс гадна гадуур явж рестораны хоол идэж, ямар байгааг хэлж өгдөг блоггер ч байдаг. Тэд адилхан их хэмжээгээр иддэг тул ижил шалтгаанаар жингээ барьж чаддаг аж.

Саяхан инстаграм хоолны инфлүнсер И Хэ Мин, Пак Шин Ён нар AYO-д өгсөн ярилцлагадаа нууцаа дэлгэжээ. Тэднээс асуусан асуултуудын нэг нь “Та нар тэгж их иддэг байж яагаад таргалдаггүй юм бэ?” гэсэн байв. Тус асуултанд Хэ Мин маш их дасгал хөдөлгөөн хийх хэмээн хариулжээ.

Пак Шин Ён ч бас түүнтэй санал нэгдэж, “Ийм төрлийн ажил хийхээр маш их таргалдаг. Би ресторанаар явж хоолыг нь идэж, сэтгэгдэл хэлдэг блог хөтлөөд тэр дороо л 10-15 кг жин нэмсэн. Мэдээж ингээд байж болохгүйг мэдсэн болохоор эрчимтэй дасгал хийж эхэлсэн юм. Бас бичлэг хийх өдрөө өөр хоол иддэггүй. Угаасаа нэгэнт их хоол идэх учраас ходоодоо хоосон байлгахыг хичээдэг. Бичлэг хийхээс бусад үед ерөнхийдөө маш бага иддэг. Харин бичлэгээ хийж, хоолоо идсэний дараа хоол шингээх витамин уучихаад хөлсөө гаргаж, их дасгал хийдэг дээ. Ер нь өдөр бүр фитнес орж, 2-3 цаг дасгал хийдэг. Бас бусад зав чөлөөтэй үедээ алхаж, гүйдэг. Энэ мэтээр маш их хөдөлгөөнтэй байж л тэр их хоолыг өөх болголгүй биеэсээ гаргаж чадна” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!