Эмэгтэй хүмүүсийн хувцаслалтад үүсдэг нийтлэг асуудлыг шийдэх хялбар аргууд

Ханна Уорлинг хэмээх нэгэн блогчин бүсгүй шинэ хувцас худалдаж авахын оронд хуучин хувцсаа, асуудалтай хувцсаа багахан засаад л ямагт төгс дэгжин харагдаж болохыг баталжээ. Тэрээр бид бүгдэд тулгардаг хувцас хунартай холбоотой нийтлэг бэрхшээлийг даван туулах энгийн аргуудыг хуваалцсан байна. Хамтдаа сурч авцгаая.

Товч хоорондын зайгаар бий болдог завсар

Энэ асуудлыг шийдэхийн тулд цамцныхаа хоёр болон гурав дахь товчийг зөрүүлж товчлоход хангалттай. Энэ нь товч хоорондын зайгаар бий болсон завсрыг арилгаад зогсохгүй таны хувцсыг илүү дэгжин харагдуулна.

Мөр задгай цамцыг өөртөө итгэлтэйгээр өмсөх

Мөр гарсан задгай цамц өмсөхөд хөхний даруулганы мөр гарч ирээд ёстой л сүйтгээд хаячихдаг. Тэгвэл одооноос энэ заавраар хөхний даруулгаа зүүгээрэй. Дахиж мөр нь гараад ирэх вий гэж айх хэрэггүй болно.

Даашинзаа өөртөө тааруулж өмсөх

Саяхан л яг таарч байсан хувцас тань турсны дараа томдоод эхэлдэг. Энэ үед та арга хэмжээ авч, хувцсаа жижгэрүүлж болно. Ялангуяа даашинзаа багасгах хялбархан арга зааж өгье. Даашинзаа дотогш эргүүлээд бэлхүүсний хоёр талд нь сүлбээрэн зүү хатгаж тогтооно. Дараа нь гутлын үдээс авч, сүлбээрэн зүүндээ тоглоож, дотуур бүс болгож ашиглаарай. Ингээд даашинзаа эргүүлээд өмсөөд үзээрэй.

Майкныхаа хэлбэрийг өөрчлөх

Хэрэв та энгийн дугуй энгэртэй майкнаасаа залхсан бол мөрийг нь эргүүлж гогцоо үүсгээд буцаагаад өмсөөд үз. Ингэснээр таны майкны энгэр дөрвөлжин болж өөрчлөгдөх юм.

Мөргүй хөхний даруулга авах шаардлагагүй.

Хөхний даруулганы зүүн мөрийг татаж толгой дээгүүр давуулж, баруун талдаа гаргана. Дараа нь баруун гараа татаж гаргаад, гараа суллаж авна. Ингэснээр хөхний даруулганы мөр суган дор үлдэнэ. Нөгөө талдаа бас адил хийнэ. Одоо хөхний даруулганы мөр ил харагдахгүй.

Оосоргүй хөхний даруулгыг доош гулсуулахгүй байх арга

Мөргүй хөхний даруулга байнга доош гулсаад хэцүү байдаг. Тэгвэл үүнийг шийдэх хялбар арга бий. Даруулганы нэг талд нь оосор буюу мөр хийж, хөхний даруулганы доод хэсгээр тойруулж, буцаагаад нөгөө талд нь хийж тогтооно.

Өмдөө богино болгож өмсөх

Өмд тань уртдаад байгаа бол тус аргаар цэвэрхэн засч өмсөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!