Архаг цус багадалтыг асар богино хугацаанд төлжүүлдэг хамгийн шилдэг арга

Цус багадалт гэдэг бараг хүн болгонд байдаг, сүртэй биш өвчин мэт санагддаг ч хэрвээ тоохгүй орхивол маш хүнд өвддөг, сульдаа, амьдралын идэвхгүй нэгэн болготлоо ч даамжрах магадлалтай. Цус багадалтын олон төрөл байдаг. Хадуур хэлбэрт эсийн, сидеробластын гэх мэт.

Одоогоор төмөр дутагдлын цус багадалт хамгийн түгээмлээр нь “тодроод” байгаа билээ. Үүний шалтгаан нь голцуу төмөр, фолийн хүчил, B12 витаминыг хоол хүнсээрээ хангалттай авч чадаагүйгээс улбаатай байдаг.

Мөн жирэмсэн үед, ходоодны шарх, цус алдалт, гэдэсний хорт хавдрын үед төмөр дутагдлын цус багадалт илрэх магадлалтай.

Энгийн үгээр тайлбарлавал, цус багадалт гэдэг нь бидний биеэр хүчил төрөгчийг зөөх цусны улаан эс хангалттай олон биш байна гэсэн үг юм. Эсвэл улаан эсүүдэд хангалттай их гемоглобин байхгүй байна гэсэн үг. Хүчилтөрөгч нь биднийг эрч хүчтэй байхад нөлөөлдөг учраас цус багатай эмэгтэйчүүд ядарч сульдах нь амархан байдаг.

Бид энэ удаад хушга болон зөгийн бал ашиглан цус багадалтыг эмчлэх хялбар аргыг хүргэхээр бэлтгэлээ. Найзууддаа хуваалцаж илүү олон хүнд түгээгээрэй.

Цус багадалтыг эмчлэх хушга болон зөгийн балын зуурмаг

Орц:

  • Хушга: 1кг,
  • Үзэм: 1кг,
  • Зөгийн бал

Бэлтгэх арга: Хушга болон үзмээ сайтар цэвэрлэнэ. Үүний дараа хольж машиндаад зөгийн балтай хольж хутгана. Бэлэн болсон зуурмагыг өглөө болон орой 15 граммын хоолны халбагаар нэг удаа иднэ. Энэхүү арга нь сарын турш үргэлжлэх бөгөөд архаг цус багадалтыг асар богино хугацаанд төлжүүлдэг хамгийн шилдэг арга юм.

Энэхүү мэдээлэл танд таалагдсан бол найзууддаа заавал хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!