Загвар өмсөгч Э.Энхболдын эхнэртээ барьсан супер бэлэг

“Говь” брэндийн нүүр царай болон олонд танигдсан загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэдэг. “Монгол модель” агентлаг, Монголын дизайнеруудын холбоонд харьяалагддаг тэрбээр амьдралынхаа ханийг өөрийн ажиллаж буй салбараас сонгосныг уншигчид эчнээ мэдэж буй биз.

Загвар зохион бүтээгч, “O couture” салоны захирал Д.Отгонжаргал бол түүний гэргий. Д.Отгонжаргал “O Couture” брэндийн загварын шоугаа жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Тэгвэл загвар өмсөгч Э.Энхболд энэ удаад 10 жилийн өмнө эхнэртээ өгсөн амлалтаа биелүүлж төрсөн өдрөөр нь цоо шинэ автомашин бэлэглэжээ.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа: “10 жилийн өмнө амласан амлалтаа арай гэж өчигдөр биелүүллээ. Удаан хүлээлгэсэнд уучлаарай хайраа. Алтан шар зам нь өлзийтэй байг ээ! Хайртай хүнээ баярлуулах хамгаас сайхан мэдрэмж байдаг шүү!” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!