Б.Солонго: Чойгоос авсан 9911 байтугай утасны кэйс надад байхгүй. Жинхэнэ спонсорыг нь чаддаг юм бол хайгаад олчихоорой

“Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч, 9911 утасны дугаарын магнат, 9911 койн гаргагч Dale Choi буюу Ч.Эрдэнэдалай болон трансендер Солонго нарын учир битүүлэг зураг цахим орчинд тархаж олны дунд багагүй маргаан үүсгээд байгаа юм.

Тэгвэл трансжендер Солонго өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн байна.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа: “Чой нтрээс авсан 9911 байтугай утасны кэйс алга хө. Жинхэнэ спонсорыг нь чаддаг юм бол хайгаад олчихоорой. Нэг их 24 цаг намайг дагаад явдаг юм шиг мэдэмхийрэх юм аа. Койны мөнгө Сокогийн гараар ороод дууслаа нтр” гэжээ.

Энэ жил 29 нас хүрч буй Солонгын хувьд “Miss International Queen 2018” тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож байсан нэгэн юм.

Харин “Нарантуул”-аас бор зүрхээрээ босч ирсэн бизнесмен гэж өөрийгөө тодотгоод буй Dale Choi өөрийн Dale Choi 9911 койныг зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!