Жастин Биберийг ямар ч үед орхилгүй бас гололгүй хайрласаар ирсэн түүний үзэсгэлэнт гэргий Хейли

Алдарт дуучин Жастин Биберийн үзэсгэлэнт гэргийн талаар, тэдний хайр дурлалын талаар та бүхэндээ товчхон мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Түүний гэргийг Хейли Болдуин гэдэг. 1996 онд төрсөн. Багаасаа балетаар хичээллэж байсан ч бэртлийн улмаас больсон. Үүнээс хойш загварын салбарт орохоор хүч үзэж, өнөөдөр алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байгаа билээ.

Тэрээр багаасаа Жастин Бибер шүтэн бишрэгч байсан бөгөөд аав нь телевизийн салбарт ажилладаг тул ааваасаа гуйж, анх Жастин Бибертэй тайзны ард уулзаж танилцаж байжээ. Тэр цагаас хойш тэд найзууд гэх нэрийн дор олон жил ойр дотно явсан. Мэдээж тухайн цаг үед Жастин Селенатай хамт байсан бол, Хейли дуучин Шон Мендестэй болздог байв.

Жастин Селена хоёрын ээлжит салалтын дараа сэтгэл гутралд орж, яахаа мэдэхээ больсон Жастинд Хейли хань болж байв. Хүнд хэцүү цаг үед нь хажууд нь байж, дэмжиж, хамтдаа цагийг өнгөрүүлэх Хейлид эрхгүй сэтгэл алдарсан тухайгаа Жастин дурьдсан байдаг. Тухайн үед Хейли ч найз залуугаасаа салчихсан, ганц бие байсан тул тэднийг хосууд болоход саад болох зүйл байсангүй. Тэд хэсэгтээ чимээгүйхэн нууцаар үерхэж явсан ч, папарацийн дурангаас зугтаж чадаагүй.

Тэднийг болзож эхлэх үед Жастин өнөөх царайлаг, догь залуу байхаа больчихсон байв. Өөрийн гадаад үзэмжээ огт хайхрахаа больж, үсээ ургуулж, сахлаа хусахаа ч больсон. Хүмүүс түүнийг яг л гудамжны хүн шиг харагдаж байна гэхчлэн сошиалаар нэг шуугиж байв. Харин ингэж өнгө зүс алдсан Жастины хажууд үзэсгэлэнт Хейли инээсээр хамт явах нь хүмүүсийг гайхшруулсан билээ. Жастиныг ингэж өөрчлөгдсөний дараа түүний фен байхаа больсон олон мянган охид бүсгүйчүүд бий. Тэд зөвхөн Жастины гадаад төрхөнд болж байсан нь гарцаагүй. Харин Хейлигийн тухайд Жастины дотор хүнд дурласан гэнэ.

Хейли “Тэр яаж ч гадаад төрхөө өөрчилж, яаж ч царай төрх нь хувирч, хөгширсөн надад хамаагүй. Дотор хүн нь хэвээр байхад бид алзахгүй” хэмээж байсан удаатай.

Удалгүй Жастин Бибер өөрийн инстаграм хуудсаар дамжуулан Хейлитэй сүй тавьж байгаагаа зарласан билээ. Хамгийн нандин үгс, сэтгэлээс урссан хайрын өгүүлэмж, хайртай бүсгүйнх нь зургийн хамтаар инстаграм дээр нийтлэгдэв. Өөрийгөө ч олохоо больчихоод, хаачихаа ч мэдэхгүй төөрч явахад нь түүнд ахин амьдрах итгэл, хүсэл, гэрэл гэгээг бэлэглэсэн нэгэн нь Хейли. Амьдралд нь тохиосон ид шид хэмээн Хейлиг тодотгосон байв.

Одоо тэд хамгийн жаргалтай хосууд. Жастины инстаграм руу зочилбол Хейлигийн зургууд дүүрэн. Үзэсгэлэнтэй, ухаалаг, яг л надад тохирох нэгэн гэхчлэн хамаг л сайхан үгсийг зөвхөн түүнд зориулан бичих аж. Хаа ч явсан зургийг нь утсан дээрээ авчихаад, харж суух шиг жаргал байхгүй гэнэ. Халуун хайрандаа умбаж яваа хосууддаа аз жаргал хүсэе. Таныг байгаагаар тань хүлээж авдаг, дотор хүнийг тань илүүтэй хайрладаг яг л Хейли шиг бүсгүйтэй учраарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!