Монголын кино урлагт цахиур хагалж яваа залуу үеийн төлөөлөл жүжигчин бүсгүйчүүд

Монголын кино урлагт шинэ залуу авъяаслаг, царайлаг жүжигчин бүсгүйчүүд олноор төрөн гарсаар байгаа билээ.

Энэ удаагийн мэдээллээрээ Монголын хамгийн амжилттай яваа, үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчдийг онцолж байна.

Жүжигчин Б.Хунцэнгүүн

Тэрээр 2021 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр дүүргээд томоохон хэмжээний уран бүтээлд оролцсон нь No Rules олон ангит кино юм. Сургуулиа төгсөхөөсөө өмнө Дэжавү, Хазаар цэцэгсийн дуулал ОАК, Гэгээн учрал зэрэг кинонд дүр бүтээсэн бол хамгийн сүүлд Миний хайртай Пабло, Үүрдийн хайр зэрэг кинонуудын гол дүрд тогложээ.

IG: khunananana

Жүжигчин Б.Мишээл

“Нийслэл хүүхэн” олон ангит киноны гол дүрд тоглосон жижигхэн хөөрхөн Мишээл гэхээр хэн хүнгүй сайн мэднэ. Тэрээр жүжигчний ажлаа хийхээс гадна өөр бас бус ажлуудыг ч амжуулчихдаг, хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг гэхэд буруудахгүй.

IG: misheel.official

Жүжигчин Б.Мишээлийн төрсөн дүү Б.Үжин

Залуу жүжигчин Б.Үжин бол соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Мишээлийн төрсөн дүү юм. Түүний хувьд саяхан дэлгэцнээ гарсан “Манайд нэг удаа” инээдмийн киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд телевизийн бүхий реклам, зар сурталчилгаанд алгасахгүй тоглох болсон гэхэд хилсдэхгүй.

IG: ujin_buya

Жүжигчин Б.Замилан

UBS телевизийн бүтээл “Говийн домог” киноны гол дүр Эгээрэл гүнжийн дүрийг бүтээсэн жүжигчин бол Б.Замилан. Тэрээр энэхүү бүтээлээр кино урлагийн ертөнцөд анхлан хөл тавьсан юм. Тэгвэл үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй хамгийн сүүлд Нарны садан кинонд гол дүр бүтээжээ.

IG: zamilan.milan

Жүжигчин Б.Баярцэцэг

Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл “Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин бол Б.Баярцэцэг юм. Тэрээр уг бүтээлээрээ 2022 оны Осакагийн Азийн кино фестивалийн “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртээд удаагүй байгаа билээ.

Б.Баярцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Худалдагч охин” киноны Саруулын дүр надтай 70 хувийн төстэй. Тийм ч учраас надад илүү ойр байлаа. “Худалдагч охин” киног манай гэр бүлийнхэн үзээд намайг яг л өөрөөрөө тоглосон байна” гэсэн хэмээн ярьсан байна.

Залуу жүжигчин Б.Баярцэцэгийг бид киноноос нь өмнө сонирхолтой, хөгжилтэй контентоор нь андахгүй мэднэ. Хайр дурлалын сонирхолтой хөгжөөнтэй бичлэгүүдэд эрх танхи басхүү хэрсүү, адтай найз охины дүрийг гаргана. Түүний ярианы хэллэг бусдаас өөр бөгөөд тэр хоолойны өнгө, хөөрхөн төрх байдлаараа залуусын үзэх дуртай контентийн дүрийг нэг байж чадсан.

IG: bayraabaina

Жүжигчин Ж.Номингэрэл

Жүжигчин Ж.Номингэрэлийг үзэгчид “Cool аав” киноны дүр болон “Хөөе хаа” нэвтрүүлгийн хөтлөгч дөрвөн охины нэг гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр хамгийн сүүлд “Яаралтай Тусламжийн Тасгийнхан” МОАУСК-нд чадварлаг эмчийн дүрийг бүтээгээд байгаа билээ.

IG: jimiiineee

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!