Өдөр тутмын амьдралд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд эцэг эхчүүдийн мэдэж байх хэрэгтэй 16 зөвлөмж

Хүүхдээ эрүүл саруул, өсч томрохыг харах нь эцэг эхчүүдийн аз жаргал юм. Ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ учирч болох аюул, эрсдлээс хамгаалж байх нь маш чухал. Харамсалтай нь бидний амьдарч буй гэрт хүүхдүүдэд том аюул учруулах зүйлс олон байдгийг тэр бүр мэддэггүй.

Иймд таны энхрий бяцхан үрсийг аливаа эрсдлээс хамгаалахад туслах бяцхан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

1. Аялал зугаалгаар явахдаа шүдний сойз бохир гадаргууд хүрэхээс сэргийлж хувцасны хавчаар хэрэглэж үзээрэй.

2. Хүүхдээ орноос унагахгүйн тулд ороосон алчуур эсвэл хуйлсан гудсыг дэвсгэр даавууны доор байрлуулаарай.

3. Усан сангийн хөвөгчийг хурц өнцөгтэй эсвэл шилэн гадаргуу дээр хүүхдээ гэмтэхээс сэргийлж ингэж ашиглаж болно.

4. Хүүхдийнхээ тоглоомнуудыг аяга таваг угаагч машинд угааж цэвэрлэх боломжтой.

5. Бага насны хүүхдүүдээ шатаар буухдаа гэдсээрээ налж аюулгүй бууж сургах хэрэгтэй.

6. Ууж байгаа эм, витамины гадна хэсэгт хүснэгт гаргаж, тэмдэглэл хийж хэвшээрэй.

7. Хүүхдийнхээ гар хүрэх зайд байгаа цахилгааны гаралтууд дээр цаасан тууз наагаарай.

8. Хүүхдээ хивсэн дээр бүдрэхээс сэргийлэхийн тулд хальтирдаггүй хивсний дэвсгэр эсвэл хоёр талт скоч ашиглана уу.

9. Онцгой байдлын үед тусламж дуудахыг зааж өгөхийн тулд хүүхэдтэйгээ тоглоом маягаар хийгээд үзээрэй.

10. Хүүхдээ усанд оруулахын өмнө усны температурыг байнга шалгаж байгаарай. Температурыг шалгахын тулд гараараа биш тохойгоо ашиглана уу.

11. Шилэн хаалган дээр өнгө өнгийн наалтыг нүдний түвшинд байрлуулаарай. Ингэснээр хүүхдүүд мөргөж унахгүй байх давуу талтай.

12. Зуны улиралд хамгаалалтын бүсний төмөр хэсэг халуу оргихоос сэргийлж хүйтэн устай шүршигч савыг машиндаа байлгаарай.

13. Хөвсгөр будгаар халтирдаггүй оймс хийж өгөөрэй.

14. Хүүхдүүдээ гадуур авч явахдаа өөрт нь тохирсон тод өнгийн хувцас өмсүүлээрэй. Ингэснээр тэднийг олон хүмүүсийн дундаас хялбар олох боломжтой болно.

15. Тавилгууд унаж хүүхэд бэртэхээс сэргийлэхийн тулд хамгаалалт хийгээрэй.

16. Хүүхэдтэйгээ хамт дэлгүүр хэсэхдээ тэрэгний бариулаас бариулахгүйгээр усан сангийн хөвөгчийг ингэж ашиглаж болно. Ингэснээр элдэв нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!