Харагдаж байгаагаасаа илүү их ашиг тустай, ид шидтэй эд зүйлс: Бид л яаж ашиглаж, хэрэглэхээ мэддэггүй байж

Хүн амьдралын талаар хангалттай мэдлэг мэдээлэл цуглуулах боломжгүй. Бид өдөр тутамд хэрэглэдэг энгийн зүйлсийнхээ талаар ямар нэг сонирхолтой баримт мэдэх төдийд л бүх зүйлийн учир тайлагдаж эхэлдэг. Айл бүрийн гал тогоо, гараж, оффисд байдаг өдөр тутмын зүйлс санаанд оромгүй, тааварлашгүй түүх, сонирхолтой баримтуудыг агуулж байдаг аж. Тэгвэл та бүхэндээ өдөр тутмын хоол хүнс, эд зүйлсийн талаарх үнэн хийгээд сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Түүхий хоол идвэл жин бууруулж, болсон хоол идвэл жин нэмэгдэнэ

Энэ бол түүхий болон болгосон хоол хүнсний илчлэгийн ялгаа юм. Судалгаан дээр үндэслэн болгосон хүнс нь түүхий хүнсний бүтээгдэхүүнээс илүү илчлэгтэй байдаг нь тогтоогджээ. Үүнийг тайлбарлахдаа хоолыг болгож хэрэглэх нь бие махбодид шим тэжээлийг шингээхэд хялбар болгох зорилготой хэдий ч давхар илүү их илчлэгтэй болгодог хэмээсэн. Нөгөө талаасаа хүний бие түүхий хоолыг арай илүү хурдан шатаадаг ажээ.

Попкорныг задлахдаа жижиг нүх гарган сэгсэрж гоожуулах хэрэгтэй.

Богино долгионы зууханд хийсэн ууттай попкорны карамел холилдоогүй байх нь үнэхээр уур хүрмээр. Гэхдээ үүнээс зайлсхийх хялбар арга бий. Уутыг нь маш цэвэрхэн нээгээд тусдаа аяганд карамелээ хийн дараа нь холих хэрэгтэй.

Сэгсрэгчинд гутлаа хийхдээ үдээсийг гаргаж уяж болно.

Гуталны хэлбэрийг алдагдууулахгүйгээр, чанга дуу чимээ гаргахгүйгээр сэгсэрч хатаах амархан. Гутлын үдээсийг зангидаад угаалгын машины хаалганы гадна тогтооно. Одоо харин сэгсрэгчээ асааж гутлаа хатаагаарай.

Аяга угаагч төхөөрөмжний шүүгчийг сардаа нэг цэвэрлэх хэрэгтэй.

Хэрвээ таны аяганд хоолны үлдэгдэл наалдсан харагдвал энэ нь та төхөөрөмжнийхөө шүүгчийг цэвэрлэх хэрэгтэй гэсэн үг. Та шүүгчээ халуун усаар зөөлхөн цэвэрлэх хэрэгтэй ба ойр тойрмын хэлтэрхийг ч мөн адил цэвэрлэх хэрэгтэй. Аяга тавгандаа элэгдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд шүүлтүүрээ тогтмол цэвэрлээрэй.

Хөлдөөсөн хүнсний ногоо нь шинэхэн хүнсний ногооноос илүү эрүүл юм.

Хөлдөөсөн хүнсний ногоо нь шинээсээ эрүүл байх нь олонтаа. Учир нь ногоог шинэ дээр нь хөлдөөхөд ашиг тустай байдал нь яг тэр хэвэндээ хадгалагдаж үлддэг байна. Дараагаар нь тэдгээр ногоог болгож хэрэглэхэд хүнсэн дэх бактерууд устах бөгөөд муудахаас сэргийлдэг.

Хэрэв таны кофе гашуун байвал бага зэрэг давс хий

Кофенд давс хийх нь сонин сонсогдох боловч энэ арга нь чихэр болон сүүнээс илүүтэйгээр кофег зөөлхөн амттай болгодог. Хоол судлаачдын үзсэнээр 2 халбага хар кофе, халуун ус тутамд амны халбагны талаар давс хийх хэрэгтэй аж.

Гар утасныхаа дууг нэмэхийн хүсвэл цайны аяганд хийхэд л болно.

Хэрэв танд Bluetooth спикер байхгүй эсвэл хэрэглэхийг хүсэхгүй байвал таны утасны дууг жоохон ч гэсэн нэмэхэд энэ арга тус болно. Гар утсаа дээш харуулан стакан эсвэл аяган дотор хийхэд л хангалттай. Энэ арга нь энгийн боловч үр дүнтэй. Гол нь таны аяга эсвэл стаканд тань ямар нэг шингэн зүйл байх ёсгүй.

Богино долгионы зуух нь хоол хүнсийг илүү шим тэжээлтэй болгодог

Богино догионы зуух нь амьдралд маш хэрэгтэй гэхэд гайхах зүйл үгүй. Гэвч зарим хүмүүс үүнийг хэрэглэх нь бидний эрүүл мэндэд муу гэдгийг сонсоод ашиглахаас татгалзах нь элбэг. Харин богино долгионы зуух нь бусад амин дэм, бэлдмэлээс илүүтэй бидний эрүүл мэндэд тус болж байдаг нь батлагдсан. Энэ нь хоолыг маш хурдан болгож, халаадаг ба ингэснээр хоол хүнс ашиг тус, шим тэжээлээ тэр хэрээр бага алддаг байна.

Үзэгний таглаа нь амьсгал боогдохоос сэргийлсэн жижиг нүхтэй байдаг.

Үзэгний таглааны дээд хэсэгт байдаг жижиг нүх нь зүгээр ч нэг хийгдсэн зүйл биш. Тэрхүү нүх нь агаарыг бага хэмжээгээр солилцох үүрэгтэй. Хэрэв санамсаргүйгээр таглаа таны хоолойнд орвол та тэр жижиг нүхээр орж гарч буй агаараар амьсгалах боломжтой. Энэ жижиг зүйл хүний санаандгүй үйлдлийг зохицуулах гайхамшигтай үүрэгтэй юм.

Шатахууны самбар дээр байрлах жижиг сум нь таны банк аль талдаа байрлаж буйг заадаг.

Хүний машин унаж явахад заримдаа шатахууны банк нь аль талдаа юм бол хэмээн эргэлздэг. Тэгвэл энэ тохиолдолд та зөвхөн шатахуун самбараа л шалгахад л хангалттай аж. Энэ зүйлийг нь 1986 онд Фордийн загвар зохион бүтээгч Жим Моялан санаачилжээ.

Хэрэв та хятад хоол захиалвал хайрцгийг нь задлан тавангы оронд хэрэглэж болно.

Бид гаднаас хоол захиалахдаа ихэнхдээ тавганд бус хайрцганд нь идэхийг илүүд үздэг. Хятад хоол үйлдвэрдэгчид энэ асуудлыг ухаалгаар шийджээ. Та зөвхөн хайрцгийг задлаад эсрэгээр нь эргүүлэхэд л болно.

Пастаны шүүрний дотор нүхээр 1 хүний порц пастаг хэмжиж болно.

Пастанд дурлагсдад зориулсан 1 хүний порц пастаг хэмжиж авах арга.  Хангалттай их эсвэл хэтэрхий бага авалгүйгээгээр пастаны халбага ашиглаж, тодорхой хэмжээрэй. Шпагетти гоймонг пастаны халбаганы гол нүхийг дүүртэл хийхэд 1 хүний порц болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!