Дүрээ бүтээхийн тулд сайхан төрхөө гаргуунд гаргаж, танигдахын аргагүй болтлоо царайгаа хувиргасан алдартай жүжигчид

Заримдаа кинонд тоглох жүжигчинг сонгохдоо дүр төрхийг нь эрс өөрчлөх хэрэгтэй болдог. Хиймлээр эд эрхтэн залгах, хиймэл үс зүүлгэх, “CGI” ашиглан царайны төрхийг өөрчлөхөөс гадна мэргэжлийн нүүр будалт хийснээр гадаад төрхийг өөрчилдөг болсон. Тэгвэл хүн бүрийн мэдэх алдартай жүжигчдийг хэнд ч танигдахааргүй болгож өөрчилсөн нүүр хувиргалтуудыг сонирхоцгооё.

Жаред Лето – “House of Gucci” 

Жаред Лето бол тоглож буй дүрдээ маш сайн ордог жижүгчдийн нэг юм. Жүжигчин залуу нь Маурициогийн булцгар, халзан үеэл болох Паоло Гуччигийн дүрийг амилуулахын тулд нүүр хувиргагч Гуран Ландстормын нүүр будалтын чадварт найдах шаардлагатай болсон.

Тильда Свинтон – “Snow Piercer”

Тилда хорон санаат нэгний дүрийг бүтээхийн тулд хиймэл шүд, том шилийг зүүж, дүр төрхөө өөрчилжээ. Тус киног үзсэн хүмүүс Тилдаг огт олж хараагүй гэдгээ ам бардам хэлдэг.

Аня Чалотра – “The Witcher”

Йеннефер де Венгербергийн дүр нь хүчирхэг илбэчин болохоосоо өмнө төрөлхийн гажигаасаа болж гэр бүлийнхэндээ хэрхэн гадуурхагдаж, зүй бусаар харьцаж байгааг харуулна. Йеннеферийн энэ хувилбарыг харуулахын тулд Аня бөгтөр харагдахын тулд хиймэл нуруу зүүж, хиймэл эрүүг ч мөн адил ашиглажээ.

Майкл Дорн – “Star trek: The Next Generation”

Майкл Дорн нь хүмүүсийн гэрт өссөн клингон буюу Ворфийн дүрд тоглодог. Энэ дүрд тоглохын тулд жүжигчин 2цаг 30минутыг нүүр будалтандаа зарцуулдаг байсан ба ихэнх цаг нь түүний духыг хийхэд зарцуулагддаг байжээ.

Лили Жеймс – “Pam&Tommy”

Жүжигчин Лили Жеймс биднийг алдарт Памела Андерсний дүрд хувиран гайхшруулсан билээ. Тэр хоёрын төрхөнд ямар ч адилхан зүйл байгаагүй бөгөөд Лили 4 цагийг нүүр будалтын ширээний ард өнгрөөдөг байжээ. Тэр хиймэл үс, хуурамч шүд, гоёлын линз, нэмэлтээр хиймэл нүүр болон гарын хэсэг, бие борлуулах цацлага зэргийг ашиглан Андерсонтой адил харагддаг байжээ.

Робин Виллиамс – “Mrs.Doubtfire”

Mrs.Doubtfire нь Робин Виллямсын алдартай дүрүүдийн нэг юм. Хэдийгээр бид Робины бүтээсэн Даниелийн дүрийг хөгжилтэй асрагчын хувиар харсан ч бодит амьдрал дээр тэрээр 4 цагийг нүүр будалтын өрөөнл өнгөрөөдөг байжээ.

Элизабет Бэнкс – “Rower Rangers”

Элизабет алдартай франчайз болох Power Rangers-ийн аюулт дайсан Рита Репулсагийн дүрийг бүтээхийн тулд өөрийн үзэсгэлэнт царайг золионд гаргажээ. Жүжигчин бүсгүй гайхалтай хувцас өмссөнөөс гадна хорон санаатны дүрд орохын тулд дөрөв гаруй цагийн нүүр будалт хийлгэх шаардлагатай болсон юм.

Жонни Депп – “Black Mess”

Жүжигчин маань гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлийн толгойлогч Whitey Bulger-ийн дүрд орохын тулд өөрийн итгэлт нүүр хувиргагч Joel Harlow-той хамтран ажиллажээ. Нүүр хувиргалтын багийнхан түүний дүрийг гаргахын тулд цэнхэр нүд, гэрэлтсэн арьс, шар шүд зэрэг дээр голчлон ажилласан байна. Дээрээс нь тэд түүнийг илүү бодитой болгохын тулд нүүрэнд хиймэл силикон, гаранд нь хиймэл үс зэргийг нэмжээ.

Маргот Робби – “Mary, Queen of Scots”

Маргот бол гоо үзэсгэлэнгээрээ хамгийн алдартай жүжигчдийн нэг хэдий ч Хатан хаан 1-р Елизабетийн дүрд хувирахын тулд өөрийгөө танихын аргагүй болгосон. Түүнд зөөлөн цагаан будалт, нарийн хөмсөг, хйимэл үс, хуурамч ашигласан байна.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!