2022 оны байдлаар Солонгосын охидын хамтлагийн хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүй

Солонгосын охидын хамтлагууд гайхалтай хоолой, олныг гайхшруулсан бүжиг дэглэлт, гишүүдийн онцгой гоо үзэсгэлэнгээрээ үргэлж дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Олон сая шүтэн бишригчидтэй эдгээр бүсгүйчүүдийн дотроос 2022 оны байдлаар хамгийн үзэсгэлэнтэй гэгдэж буй 10 бүсгүйг онцолж байна.

10. Seolhyun (AOA)

Төрсөн он сар өдөр: 1995 оны 1-р сарын 3

Идэвхтэй жил: 2012 оноос одоог хүртэл

Kim Seol-hyun бол AOA хамтлагийн гол гишүүн бөгөөд үзэсгэлэнтэй төрхөөрөө алдартай. Тэрээр гэрэлтсэн үзэсгэлэнтэй царайгаараа хамгийн хөөрхөн шүтээнүүдийн эгнээнд багтаж чаджээ. Мөн тэрээр олон нийтийн өмнө нүүр будалтгүй гарч ирдэг гэдгээрээ алдартай. Хамтлагийн гоцлол бүжигчин, нүүр царай төдийгүй Ugly Alert (2013), Orange Marmalade (2015) зэрэг телевизийн олон ангит кинонд тоглосон чадварлаг жүжигчин юм.

Сонирхолтой баримтууд:

  • Найз нь түүнд “Ухаалаг дүрэмт хувцасны загвар өмсөгч” уралдааны талаар ярьж, тэмцээнд оролцохыг зөвлөсөн байна. Тус арга хэмжээнд одоогийн менежертэйгээ танилцжээ.
  • Матрын орд.

9. Kyulkyung (PRISTIN)

Төрсөн он сар өдөр: 1998 оны 12-р сарын 16

Идэвхтэй жил: 2016 оноос одоог хүртэл

Zhou Jie Qiong буюу Kyulkyung нь охидын PRISTIN хамтлагийн гишүүн юм. Урд нь тэрээр “Produce 101″ шоунаас төрөн гарсан IOI нэртэй Солонгос охидын хамтлагийн гишүүн байсан. Тэрээр Хятадад бие даасан тоглолтоо хүртэл хийж байжээ!

Тэрээр хамтлагийн гол нүүр царай бөгөөд жүжигчний карьераа эхлүүлж, ” Miss Truth! ” хэмээх түүхэн нууцлаг жүжигт тоглосон байна.

Сонирхолтой баримтууд:

  • Тэрээр Хятадад төрсөн.
  • Хятад, Солонгос хэлээр чөлөөтэй ярьж чаддаг.
  • Нумын орд.

8. Somi (Соло дуучин)

Төрсөн он сар өдөр: 2001 оны 3-р сарын 9

Идэвхтэй жил: 2015 оноос одоог хүртэл

Жон Соми буюу Соми Солонгосын IOI хамтлагийн гишүүн байхдаа алдартай болсон бөгөөд одоо Соло уран бүтээлч болсон.

Соми түүн рүү харсан хүн бүрийг өөрийн гоо үзэсгэлэн, бүжиглэх, дуулах чадвараараа гайхшруулдаг. Тэрээр Өмнөд Солонгост төрөөгүй бөгөөд түүнийг Канадын дуучин гэж үздэг. Түүний аав Голланд, Канадын эрлийз бол ээж нь Солонгос хүн байдаг. Түүний гайхалтай гадаад төрх, гоо үзэсгэлэнг харсан олон алдартай брэндүүд хамтрах ажиллах хүсэлтэй байдаг аж. Тэрээр өдийг хүртэл олон саад бэрхшээлийг даван туулсан бөгөөд сургуульд байхад нь түүнийг эрлийз гэж байнга дээрэлхдэг байжээ.

Сонирхолтой баримтууд:

  • Тэрээр Загасны ордонд төрсөн.
  • Эцэг эх нь түүнийг дөнгөж нэг настай байхад нь Солонгос руу нүүсэн.
  • The Black Label-тэй хамтран ажиллах гэрээ хийсэн.
  • Соми таеквондогийн 4-р зэргийн хар бүстэй.

7. Krystal (f(x))

Төрсөн он сар өдөр: 1994 оны 10-р сарын 24

Идэвхтэй жил: 2009 оноос өнөөг хүртэл

Кристал Сү Жун буюу Кристал нь f(x) охидын хамтлагийн гишүүн юм. Гоёмсог байдал, дур булаам жүжиглэлт, эелдэг гээд түүний бүх зүйл шүтэн бишрэгчдийнхээ хайрыг татдаг. Тэр зөвхөн алдартай K-Pop хамтлагийн гишүүн төдийгүй үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй юм. Олон алдартай Солонгосын олон ангит кинонд тоглосон бөгөөд та түүнийг Миний хайрт бүсгүй, Өв залгамжлагчид, Бурхны сүйт бүсгүй, Шоронгийн тоглоом, Тоглогч зэрэг олон ангит кинонуудаас харж болно.

Сонирхолтой баримтууд:

  • Кристал нь Өмнөд Солонгост амьдардаг хэдий ч Америкийн дуучин, жүжигчин юм.
  • Тэрээр Калифорни мужийн Сан Франциско хотод төрсөн. Түүний гэр бүл 1980-аад онд АНУ руу нүүжээ.
  • Хилэнцийн орд.

6. Sana (TWICE)

Төрсөн он сар өдөр: 1996 оны 12-р сарын 29

Идэвхтэй жил: 2015 оноос одоог хүртэл

Японы Осака мужийн Тенножи-кү хотод төрсөн Сана Минатозаки (энгийн нэрээр Сана) нь алдартай K-Pop охидын хамтлаг болох TWICE-ийн гоцлол бүжигчин, дуучин юм. Хамтлагийнхаа хамгийн хөгжилтэй гишүүн гэгддэг тэрээр үргэлж инээмсэглэж, аливаа зүйлийн эерэг талыг харахыг хичээдэг гэдгээрээ алдартай юм.

Сонирхолтой баримтууд:

  • Тэрээр Матарын орд.
  • Сана 15 настай байхдаа эцэг эхээ орхин ганцаараа Өмнөд Солонгос руу нүүжээ.
  • Тэр айлын ганц хүүхэд.

5. Eunbi (IZONE)

Төрсөн он сар өдөр: 1995 оны 9-р сарын 27

Идэвхтэй жил: 2014 оноос өнөөг хүртэл

Kwon Eun Bi нь Өмнөд Солонгосын дуучин, IZONE охидын хамтлагийн ахлагч, K-pop охидын Ye-A хамтлагийн гишүүн асан юм.

Сонирхолтой баримтууд:

  • Түүний орд Жинлүүр.
  • Өмнөд Солонгосын Кёнсангнам мужийн Янсан хотод төрсөн.
  • Сөүлийн Урлагийн сургуулийг (бүжгийн тэнхим) төгссөн.
  • Ye-A-тай дэбют хийхээсээ өмнө Eunbi туслах бүжигчнээр ажиллаж байсан.

4. Dayul (DAONBIN, Rockit Girl)

Төрсөн он сар өдөр: 1997 оны тавдугаар сарын 9

Идэвхтэй жил: 2016 оноос одоог хүртэл

Dayul нь K-pop охидын DAONBIN болон Rockit Girl хамтлагийн гишүүн (мөн Baby Boo хамтлагийн өөр тайзны нэрээр Дабин нэртэй гишүүн байсан) юм. 2016 онд тэрээр Baby Boo хамтлагт “Kiss Me” дуугаараа дебютээ хийсэн юм. Гэсэн хэдий ч 2018 онд тэрээр Даонтой хамт Hyunda компанийг орхиж, DAONBIN болж өөрчлөгдсөн байна. Хэсэг хугацааны дараа тэрээр Rocket Girl хамтлагт элсэхээр шийджээ.

Сонирхолтой баримтууд:

  • Тэрээр Үхрийн орд.
  • Даюл Өмнөд Солонгосын Кюнгки мужийн Ханам хотод төрсөн.

3. Jisoo (Black Pink)

Төрсөн он сар өдөр: 1995 оны 1-р сарын 3

Идэвхтэй жил: 2016 оноос одоог хүртэл

Ким Жи Сү буюу Жи Сү дэлхий даяар маш алдартай K-Pop охидын хамтлаг болох Black Pink-ийн гишүүнээр дебютээ хийсэн. Энэ бүсгүйн гайхалтай дүр төрхийг бишрэхгүй байхын аргагүй юм. Түүний гайхалтай зан чанар, авъяас чадвар нь түүнд маш их амжилт авчирсан. Яг одоо дэлхийн хамгийн алдартай охидын хамтлагуудын нэг бол яахын аргагүй BlackPink билээ. Мөн тэрээр жүжигчний карьераа тун амжилттай эхлүүлээд байгаа билээ.

Сонирхолтой баримтууд:

  • Тэрээр Матарын орд.
  • Жисү Солонгос, Япон, Хятад хэлээр чөлөөтэй ярьдаг. Мөн Англи хэлээр маш сайн ойлгодог.

2. Irene (Red Velvet)

Төрсөн он сар өдөр: 1991 оны 3-р сарын 29

Идэвхтэй жил: 2014 оноос өнөөг хүртэл

Ирен нэрээрээ алдаршсан Бэ Жу Хён нь Red Velvet хамтлагийн гишүүн юм. Тэрээр хамтлагийнхаа үйл ажиллагаанаас гадна (хамтлагийн ахлагч) Солонгосын олон ангит драмын “Тоглоомын компанийн эмэгтэй ажилчид” кинонд дүр бүтээж, эмэгтэй гол дүрд тоглосон .

Тэр үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд газар дээрх сахиусан тэнгэр гэж фенүүд нь хочлодог. Түүний гоо үзэсгэлэн, гайхамшигт дуу хоолой, төгс бие галбир “Орчин үеийн дүр төрх”-ийг илэрхийлэхэд гайхалтай зохицдог.

Сонирхолтой баримтууд:

  • Хонины орд.
  • Тэрээр олон жилийн турш “Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” жагсаалтанд дараалан шалгарч байгаа.

1. Tzuyu (TWICE)

Төрсөн он сар өдөр: 1999 оны 6-р сарын 14

Идэвхтэй жил: 2015 оноос одоог хүртэл

Чоу Цзую нь голдуу Цзюү хэмээх нэрээрээ алдартай бөгөөд K-pop охидын TWICE хамтлагийн авъяаслаг гишүүн юм. Солонгосын алдартай энтертайнментууд дэлхийн өнцөг булан бүрт сонгон шалгаруулалт явуулснаар олон нуугдмал эрдэнийн чулуу мэт охидыг олж илрүүлдэг бөгөөд Tzuyu тэдний нэг юм.

Шүтэн бишрэгчид нь түүнийг “Тайваны дарь эх” гэж дууддаг. Учир нь тэрээр Солонгос төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүмүүсийг дур булаам төрх, үзэсгэлэнтэй царай, гайхалтай биеийн галбираараа өөртөө татдаг байна.

Сонирхолтой баримтууд:

  • Тэрээр Ихэрийн орд.
  • Тайваньд төрсөн.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!