“Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит кинонд тоглосон үзэсгэлэнт бүсгүйчүүд

“Ю Фильм” болон “Nomadia Pictures”-ийн хамтын бүтээл “Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит кино үзэгчдийн хүртээл болсон даруйдаа олны анхаарлыг багагүй татаад байгаа билээ. Тус төслөөр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмч эмнэлгийн ажиллагсдын ажил, ахуй амьдралын талаар нийгэмд зөв ойлголтыг өгөх, мэргэжлийн онцлогийг харуулах, мөн эрүүл мэндийн салбарын ололт амжилт, алдаа оноог бодитоор харуулснаар салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой аж.

Тус олон ангит кинонд бидний мэдэх хуучны жүжигчид гэхээс илүүтэйгээр залуу үеийн төлөөлөл болон шинэ жүжигчднийг тоглуулснаараа онцлог юм. Ингээд тус бүтээлд тоглосон үзэсгэлэнт бүсгүйчүүдийг онцлон хүргэж байна.

Цолмон сувилагчийн дүрд жүжигчин Г. Цолмон

Буянаагийн дүрд жүжигчин Ц. Буянхишиг

Маралаа сувилагчийн дүрд жүжигчин О. Уярал

Энхмаа сувилагчийн дүрд киноны гүйцэтгэх продюсер, жүжигчин Г. Номин

Цэнд-Аюуш эмчийн дүрд жүжигчин Ж. Номингэрэл

Олон ангит киноны нийт хамт олон

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!