Олныг байлдан дагуулсан Өмнөд Солонгосын “Single’s Inferno” реалити шоуны оролцогч үзэсгэлэнт бүсгүйчүүд

Өгөрөгч оны 12-р сарын 18-нд нээлтээ хийсэн Netflix-ийн “Single’s Inferno” реалити шоу олны дунд шуугиан дэгдээсэн билээ. Нийт найман ангиас бүрдэх тус реалити шоуны эхний ангиудад дөрвөн эмэгтэй, таван эрэгтэй оролцогч байсан бол хожим нь хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нэмэгдсэнээр нийт 12 хүн шоунд оролцсон билээ.

“Диваажингийн” зураг авалт Инчон хотын онгоцны буудлын ойролцоо байрлах “Paradise City” тансаг зэрэглэлийн зочид буудалд хийгджээ. Харин “Там” хэмээн нэрлэгдсэн арал нь тус зочид буудлын дэргэд байрлах Saseungbong-do арал юм. Шоуны оролцогчид зочид буудал болон арал хооронд нисдэг тэрэгний тусламжтайгаар зорчиж байсан аж.

Ингээд тус шоу нэвтрүүлгийн оролцогч үзэсгэлэнт бүсгүйчүүдийг онцолж байна.

1. Сон Жи А

Төрсөн он: 1997

Ажил: Гоо сайхны блогер, загвар өмсөгч

Instagram: dear.zia

Зөвхөн Өмнөд Солонгосоос гадна олон орны хүмүүс Сон Жи Аг YouTube сувгаар нь сайн мэднэ. Тэрээр Солонгосын гоо сайхны салбарт маш алдартай инфлюенсэр бөгөөд загвар, гоо сайхан, хоол, спорт гээд өөрийн амьдралын хэв маягийн талаар влог, бичлэгүүд хийдэг.

Реалити шоуны эмэгтэй оролцогчид дундаас Сон Жи А хамгийн их анхаарлыг татсан юм. Харамсалтай нь шоуны дараагаар хуурамч хувцас өмсдөг гэсэн цуурхал гарч тэрээр өөрийн инстаграмын бүх зургуудаа устгасан байна.

2. Шин Жи Ён

Төрсөн он: 1997

Ажил: Торонтогийн Их Сургуулийн оюутан

Instagram: jiiiyeonie__

Тус шоуны олны анхаарлыг татсан бас нэгэн бүсгүй бол Шин Жи Ён юм. Шин Жи Ёнд олон хүмүүс дуртай байсан ч түүний гаргаж буй шийдвэрүүд маргаан дагуулж зарим үзэгчид дургүйцлээ илэрхийлсэн билээ.

3. Кан Со Ён

Төрсөн он: 1988

Ажил: Дасгалжуулагч, фитнес клубийн захирал

Instagram: kangsoyeon__

Шоуны хамгийн хөгшин оролцогч бол 34 настай Кан Со Ён юм. Тэрээр маш олон төрлийн спортоор хичээллэдэг бөгөөд HITFIT нэртэй боксын клубийг үүсгэн байгуулжээ. Тэрээр 2006 онд Superstar Survival нэвтрүүлэгт оролцож, JYP Entertainment агентлагтай гэрээ байгуулсан ч тус компанийн нэр дор ямар нэгэн хамтлагт дебютээ хийж чадаагүй байна.

Гэхдээ 2011 онд WE гэх K-pop хамтлагт нэгдэж хэсэг хугацаанд дуучны карьер хөөж байжээ. Мөн Со Ён жүжигчний бас хөтлөгчийн туршлагуудтай бөгөөд одоогоор спортын салбарт хүч үзэж, хажуугаар нь өөрийн YouTube сувгийг хөтөлж байна.

4. Ан Е Вон

Төрсөн он: 1995

Ажил: Пилатесын дасгалжуулагч, загвар өмсөгч

Instagram: yeah.w__

Үзэгчдийн дунд маш нээлттэй, хөгжилтэй чанаруудаараа танигдсан Ан Е Вон хийдэг дасгалууд болон амьдралын хэв маягаа влог бичлэгүүдээр хүргэдэг Youtuber юм.

5. Ким Сү Мин

Төрсөн он: 1998

Ажил: Загвар өмсөгч

Instagram: sumesume_

Шоуны 5 дахь дугаарт нэмэгдэж орсон Ким Сү Мин ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд сурталчилдаг. Тэрээр үзэгчдийн зүгээс эерэг хандалт авч чадсан бөгөөд бусад оролцогчдод сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан юм.

6. Сон Мин Жи

Төрсөн он: 1997

Ажил: Загвар өмсөгч

Instagram: im_min.vely

Сү Мины адил шоуны сүүл хэсгээс оролцсон Сон Мин Жи гоо сайхны брэндүүдтэй хамтран ажилладаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!