Кайли Женнерээс суралцаж болох хүүхэд хүмүүжлийн аргууд: Тэр охиноо хамгийн жаргалтай амьдруулдаг

Ээж байна гэдэг асар их баяр баяслыг мэдрүүлэн амьдралыг өөрчилж байдаг. Харин Kylie Jenner-ийн хувьд Travis Scott-той байх жирэмсний хугацаандаа хэсэг чимээгүй байсан ч хүүхдээ төрүүлсний дараа байдал өөрөөр эргэж хоёр тийшээ болцгоосон ба энэ бүхэнд түүнийг буруутгах аргагүй. Тиймээс тэрбумтан, нүүр будалтын мэргэжилтэн тэрээр ээжийн амьдралдаа хэрхэн дасаж аз жаргалтай байгааг харуулахын зэрэгцээ түүнээс үлгэр жишээ авах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Салсан хэдий ч охиныхоо аавтай харилцаатай байдаг

Хосын харилцаа хэзээ ч таамаглах аргагүй. Хэдий эхэндээ сайхан байсан ч яваандаа хөндийрөхийг үгүйсгэхгүй шүү дээ. Кайли Женнер, Трэвис Скотт нар Стормиг төүүлэхээсээ өмнө олон жилийн турш үерхэж байсан ч салалтын дараа хэн хэн нь охиндоо эцэг эх байх үүргээ хүлээжээ. Кайли үүнийг тайлбарлахдаа “Бид хоёулаа охиндоо хайртай. Тиймээс найзуудын харилцаатай байж түүнд хамгийн сайхныг хүсэх болно” гэжээ.

Кайли охиноо бүхнээс дээгүүр тавьдаг

Тэрбум долларын компанийн асуудлаас охиноо илүүд үздэг тэрээр чухал уулзалтын дундуур түүн рүү гүйхээс ч буцахгүй. Кайли охиноо сайхан усанд оруулж эрт унтуулах нь зул сарын баярын үдэшлэгээ орхих шалтгаан болдог аж. Ямар ч ажил, гэр бүл, үдэшлэг цэнгээн бяцхан Стормитой өрсөлдөж чадахгүй бололтой.

Охинтойгоо бүх зүйлийг хамт хийдэг

Тэд бялуу хийх, хоол хийх гэх мэт бүхий л зүйлийг хамтдаа хийдэг гэхэд хилсдэхгүй. Тэдний зул сарын жигнэмэг хийж байгаа бичлэг олон хүнд таалагдаж, бие биедээ маш их хайртайгаа харуулаад авсан. Үүнээс гадна Кайли Стормиг өөртэйгөө адилхан хувцаслахад чамгүй цаг хугацаа, мөнгө санхүүг зарцуулдаг төдийгүй охиныхоо дүр төрхийг бий болгох хамгийн жижиг хэсэг бүрийг анхаарч үздэг гэнэ.

Тэр бол тэвчээртэй ээж

Хүүхдүүд гэр орон, ялангуяа гал тогооны өрөөг эмх замбраагүй болгох нь үнэхээр тэвчээр алдам байдаг. Гэтэл Кайли охиноо заваарч байхад нэг их санаа зовдоггүй, харин ч бүх зүйлийг тайлбарлаж эелдэг зөөлөн хүлээцтэй байдгийг ээлжит нэгэн бичлэг дээрээс нь тодорхой харж болно.

Кайли оффис дээрээ тоглоомын өрөөтэй

Кайли охиноо хаа ч явсан дагуулж явдаг. Тиймдээ ч ажил дээрээ хамт байхын тулд оффисдоо хүссэн бүхнийг нь багтаасан тоглоомын өрөө гаргажээ. Охиноо цагийг зугаатай өнгөрүүлэх хооронд ажлаа амжуулна гэдэг үнэхээр таатай шүү дээ.

Сторми бол Кайлигийн цахим сүлжээний хатан хаан

Бизнес эрхлэгч, тэрбумтан эмэгтэйн хувьд тэрээр өөрийн тансаг амьдрал, мэргэжлийн амжилтаа олон нийтийн сүлжээгээр хуваалцдаг. Гэвч үүнээс илүүтэй бяцхан охиныхоо зураг, дотно мөчүүдийг нийтлэх туйлын дуртай нэгэн. Тэр Стормигийн төрсөн өдрийн зургийг нийтлэхдээ “Энэ бяцхан сахиусан тэнгэрийг илгээсэн бурхандаа баярлалаа. Цаг хугацааг зогсоож чадахгүйдээ харамсаж байна” хэмээн бичжээ.

Тэрээр амьдралаасаа суралцаж, аз жаргалтай байгаагаа хүлээн зөвшөөрдөг

Ээж байснаар аливаа зүйлийг зөв хийж, хүүхдүүддээ хамгийн сайн үлгэр жишээ болж, тухтай орчин бүрдүүлэх ёстой гэсэн ойлголт байдаг. Харин Кайли Женнер ээжүүдэд зориулан “алдаа гаргасан ч өөртөө зөөлөн байж, аливаа зүйлд хялбараар хандан амьдралаас илүү их таашаал аваарай” гэж зөвлөжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!